|
|
Шинэ мэдээ
АНУ-ын элчин сайдтай ажил хэргийн үдийн зоог барилаа
дэлгэрэнгүй
Frontpage Slideshow (version 2.0.0) - Copyright © 2006-2008 by JoomlaWorks
|
Хужирбулангийн иргэдэд төрийн үйлчилгээ ойртлоо. |
|
2012.01.25 Лхагва Төрийн нэг цэгийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх цогболбор барилга шинээр үүд хаалгаа нээлээ. Дүүргийн хүн амын нягтаршлыг багасгахаар хүн ам газар нутгийн байршлыг харгалзан 4 хороог хуваасны нэг нь 28 дугаар хороо юм. Улиастайн 23 дугаар хорооноос өнгөрсөн жил өрх тусгаарласан тус хороо өдгөө 1800 өрхийн 5900 хүн амтай. Хорооны шинэ байр ашиглалтад орсноор иргэд тав тухтай орчинд үйлчилүүлэх боломжтой болж байгаа юм. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо өрхийн эмнэлэг, цагдаа, хорооны нэгдсэн цогцолбор байрны нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд ИТХ-ын дарга Б.Төмөрбаатар, дүүргийн Засаг дарга Б.Батзориг, Тамгын газрын дарга Д. Баатарням, хэлтэс албадын дарга нар иргэдийн төлөөлөл оролцлоо. Дүүргийн засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байргүй хороодыг цогцолбор байрыг ашиглалтад оруулах зорилтын хүрээнд өнөөдөр нийслэлийн төслийн хөрөнгө оруулалтаар 354 сая төгрөгийн санхүүжилтээр уг барилга баригджээ. Гүйцэтгэгчээр “МДББ” ХХК ажилласан. 2 давхар цогцолбор барилгад өрхийн эмнэлэг, хорооны нэг цэгийн үйлчилгээний танхим, цагдаагийн хэсэг байрлахаас гадна ахмадын чийрэгжүүлэлтийн танхим, эмийн сан байрлаж байгаа юм. нийслэлийн захын хороо гэдэг утгаараа иргэд тэр бүр дүүрэг дээр ирэхэд хүндрэлтэй байдаг. Иргэдийн цаг завыг хэмнэж хороон дээр иргэний бүртгэл, халамжийн мэргэжилтэн, зохион байгуулагч 2 хүний орон тоотойгоор ажиллаж байгаа.
|
|
|
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хурлаа хийлээ. |
|
2012.01.19 Баасан
БЗД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар өнгөрсөн жилийнхээ ажлыг тайлагнаж энэ жилийнхээ ажлыг төлөвлөлөө. Өнгөрсөн 2011 оны хувьд тус дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Нийгмийн дэг журмыг бэхжүүлэхэд иргэд төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны жил болгон зарласаны зэрэгцээ мөн нийслэлийн хэмжээнд зарласан “Амар тайван амьдралын төлөө-2011” болзолт уралдааны хүрээнд хийгдэх ажлыг төлөвлөгөөндөө тусган ажилласан байна. Энэ ажлын хүрээнд дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс энэ чиглэлээр ажилладаг бусад байгууллагуудынхаа хоорондын уялдаа холбоог сайжруулан гэмт хэргийн гаралтыг бууруулах түүнээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг сурталчлах тэр дундаа өсвөр үе хүүхэд залуучуудад гэмт хэргийн хор уршгийг ухуулан сурталчлах ажлыг илүү түлхүү хийж өгсөнөөр гэмт хэргийн гаралтыг бууруулахад тодорхой ахиц гаргасан байна. Үүний илрэл нь Нийслэлээс зарласан Амар тайван амьдралын төлөө 2011 уралдаанд оролцож 9 н дүүргээс тэргүүлж чадсан амжилтаар дүгнэж болох юм.Өнөөдөр болсон зөвлөлийн хурлаар нийслэлдээ дүүргээ тэргүүлэхэд хүчин зүтгэл гаргаж ажилдаа идэвхтэй ажилласан 20 гаруй хүнийг шагнаж урамшууллаа. БЗД-ийн ГХУСАЗЗ-өөс 2012 оныг Иргэд, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг дэмжих жил болгон зарлах шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаас гаргалаа. Хуралдааны үеэр энэ зорилтод ажлынхаа хүрээнд архигүй дүүрэг болох, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, дүүргийг камержуулах, түүх дурсгалын үнэт зүйлүүдийн хамгаалалтыг сайжруулах, Нарантуул худалдааны төвийн хойд нүхэн гарцын асуудлыг шийдвэрлэх зэрэг хэд хэдэн асуудлыг бодит ажил болгох шийдвэрийг зөвлөлийн гишүүд гаргалаа.
|
|
Сансарын иргэд төрийн нэг цэгийн үйлчилгээг авах боломж бүрдлээ. |
|
2012.01.19 Пүрэв
Иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх анхан шатны нэгж бол хороо. Төр захиргааны дээд шатны байгууллагын гүйцэтгэх үүргийг иргэдэд ойртуулж хороон дээр төвлөрүүлсэн нь иргэдэд цаг хугацаа алдаж явдал чирэгдэл үүсэхгүй нэг шат дамжилгыг хөнгөвчилж өгсөн. Харин хороон дээр очсон иргэд тавтай тухтай орчинд үйлчлүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлж Баянзүрх дүүргийн ЗДТГ өөрийн нөөц бололцоон дээрээ тулгуурлан нэгдүгээр хорооны “Хорооны нэг цэгийн үйлчилгээний цогцолбор байр”-ыг барьж өнөөдөр ашиглалтад орж байна. Сансарын гэгдэх нэгдүгээр хороо өмнө нь орон сууцны нэг давхарт СӨХ-той хамт байрлаж иргэдэд үйлчилж байсан бол одоо 2 давхар шинэ байртай болж байгаа юм. Улсын төсвөөр байргүй хороодыг 100 хувь шинэ байртай болгох боломж бололцоо байхгүй учир дүүрэг өөрийн нөөц бололцоон дээрээ тулгуурлан 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж иргэддээ хүлээлгэн өгч байгаагаараа онцлогтой. Гүйцэтгэгчээр “Ти Эич холдингс” ХХК ажиллажээ. Өнгөрөгч оны 8 сарын 1-нд шаваа тавьж байсан бол 4 сарын дотор ашиглалтад орж байгаа юм. Цогцолбор байранд Иргэдийн хурал, өрхийн эмнэлэг, цагдаа, хорооны Нэг цэгийн үйлчилгээний танхим байрлаж байгаа. Мөн бялдаржуулах танхим, шүдний кабинэт иргэдэд үүд хаалгаа нээсэн байна. Дүүргийн хөрөнгөөр хорооны байрны өрөө тасалгааг иж бүрэн тохижуулан техник тоног төхөөрөмжөөр ханган өгчээ. Нээлтийн ёслолын ажиллагаанд дүүргийн Засаг дарга Б.Батзориг, ИТХ-ын дарга Б.Төмөрбаатар, Тамгын газрын дарга Д.Баатарням, хэлтэс албадын дарга, болон нийслэлийн ИТХ-ийн төлөөлөгчид, хорооны иргэдийн төлөөлөл оролцлоо. Нээлтийн ажиллагааны дараа МУ-ын төрийн далбааг хорооны байрны өмнө ёслол төгөлдөр мандууллаа. Тус хороо 1965 онд байгуулсан анхны хороо бөгөөд одоо 2100 өрх, 6331 иргэнтэй. Байгуулагдсан цагаасаа хойш СӨХ-ны байранд байрлаж байсан аж. Баянзүрх дүүрэг нийт 28 хороотой. 2011 онд 7 хорооны байр барьсан бөгөөд одоо байргүй 16 дугаар хороо үлдээд байгаа юм. Засаг дарга мөрийн хөтөлбөрийн хүрээнд хорооны байрны асуудлыг 98 хувийг шийдвэрлэжээ.
|
|
Найрамдлын раойноос төрсөн депутатуудад Шинэ ардчилсан хууль батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан дүүргийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ. |
|
2012.01.10 Мягмар 1990 оны хувьсгалаар монгол оронд өрнөсөн улс төрийн томоохон үйл явдлын нэг бол Орон даяар бүх шатны Ардын хурлын депутатуудын сонгууль байсан юм. Энэ сонгуулиар Ардын Их Хурлаар 430 депутат сонгогдсон бөгөөд төрөл бүрийн ажил мэргэжлийн, олон намаас нэр дэвшиж сонгогдсон олон ургальч үзэл бодолтой, эвлэлдэн нэгдсэн хүмүүс байсан юм. Эдгээр депутадуудын түүхэнд хийсэн үнэлж барашгүй томоохон зүйлийн нэг бол Ардчилсан монгол улсын шинэ үндсэн хуулийг баталсан явдал юм. Тус Үндсэн хуулийн төслийг Улсын Бага хурлаар дөрвөн удаа хэлэлцэж Ардын Их Хуралд өргөн барьсан бөгөөд тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, олон намын оролцоо бүхий Ардын Их Хурал 76 хоног хэлэлцэж баталсан түүхтэй. Монголчууд бид түүхэндээ анх удаа өөрсдийн оюун ухаанаараа, хэнээс ч хараат бусаар хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн, иргэн төвтэй төр улсыг тунхагласан ардчилсан Үндсэн хуулиа баталсаны түүхт 20 жилийн босгон дээр ирээд байгаа юм. Энэхүү ойн баярыг тохиолдуулан Шинэ ардчилсан хуулийн төслийг боловсруулах, эх барих үйл хэргийг хичээнгүйлэн гүйцэтгэж байсан тэр үеийн найрамдлын раойноос Ардын хурлын депутатаар сонгогдсон 24 депутатыг өнөөдөр БЗД-ийн удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлсэн юм. Энэхүү Шинэ Үндсэн хууль нь Монгол төрийн үйл ажиллагааны тулгуур үндэс болох хууль дээдлэх болон ардчилсан ёс, шударга ёс, эрх тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах зарчмыг хуульчлан тогтоож, нийгмийн харилцааны бүхий л салбарт их хувьсал, хөгжлийн үйл явцыг бадраан эхлүүлсэн төдийгүй Азийн цээжинд орших ардчилсан Монгол гэсэн шинэ дүр төрхийг дэлхий нийтэд илтгэн хүлээн зөвшөөрөгдөж, нэр хүнд нь өссөөр ирсэн билээ.
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>
|
|
Хуудас 1 -с 43 |
|
Мэндчилгээ
Хан дөрвөн хайрханы нэг Баянзүрх хайрханаараа нэрлэгдсэн, нийслэл их хотынхоо наран ургах зүгт байрладаг манай дүүрэг өөрийн нутаг дэвсгэрт хуулийн хэрэгжилт, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зөв зохистой зохион байгуулж, хүний хөгжлийг хангах нийгэм, соёлын таатай орчин, өргөн боломжийг бүрдүүлэхийн төлөө ардчилсан сайн засаглалын зарчим, иргэдийн оролцоонд тулгуурлан төр захиргааны байгууллагын чадавхийг нэмэгдүүлж, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд бүх үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна...
|