Танилцуулга

Баянзүрх дүүрэг нь 1965 оны 4 дүгээр сард Бүгд Найрамдах Монгол ард Улсын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 79-р зарлигаар Найрамдалын район нэртэй байгуулагдаж, 1992 онд УИХ-ын 18 дугаар тогтоолоор Баянзүрх дүүрэг нэртэй болжээ. Баянзүрх бол ОНЦГОЙ дүүрэг. Монгол улсын хүн амын 10 хувь, Нийслэл хотын хүн амын 30 гаруй хувь нь амьдардаг нийслэлийн хамгийн том дүүрэг юм. Баянзүрх дүүрэгт 360.000 мянган хүн амьдардаг, Засаг захиргааны нэгж болох 28 хороотой.

Тус дүүргийн нутаг дэвсгэрт 12057 байгууллага аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн эрүүл мэндийн томоохон байгууллагууд болох ХӨСҮТ, ХСҮТ, СЭСҮТ, Клинизийн 2 дугаар эмнэлэг, Цэргийн госпиталь, 3 дугаар амаржих газар, Клиник сувилалын 40 дүгээр ясли зэрэг эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд нарийн мэргэжлийн болон суурь, анхан шатны тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй, шуурхай хүргэж байна. 

Мөн Баянзүрх дүүрэгт Монгол Улсын Шинжлэх ухааны академи, түүний харъяа 6 хүрээлэн, Оросын соёл шинжлэх ухааны төв, Батлан хамгаалах яам байрладаг. Тус дүүрэгт бүх шатны боловсролын байгууллагууд төвлөрсөн.