Залуучуудыг дэмжих жил
Shadow

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ТАНИЛЦУУЛГА

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Баянзүрх дүүрэг БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1965 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын засаг захиргааны нэгж болох 10 хороо захиргааг хувааж 4 район болгон зохион байгулснаар Найрамдалын район нэрэйгээр анх байгуулагдсан. 1992 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын 18 тоот тогтоолоор “Баянзүрх дүүрэг” нэртэй болсон. Баянзүрх дүүрэг Засаг захиргааны нэгж болох 28 хороотой.

Тус дүүргийн нутаг дэвсгэрт 12057 байгууллага аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн эрүүл мэндийн томоохон байгууллагууд болох ХӨСҮТ, ХСҮТ, СЭСҮТ, Клинизийн 2 дугаар эмнэлэг, Цэргийн госпиталь, 3 дугаар амаржих газар, Клиник сувилалын 40 дүгээр ясли зэрэг эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд нарийн мэргэжлийн болон суурь, анхан шатны тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй, шуурхай хүргэж байна. Мөн Баянзүрх дүүрэгт Монгол Улсын Шинжлэх ухааны академи, түүний харъяа 6 хүрээлэн, ОРосын соёл шинжлэх ухааны төв, Батлан хамгаалах яам байрладаг. Тус дүүрэгт бүх шатны боловсролын байгууллагууд төвлөрсөн.