Эрхэм зорилго

Баянзүрх дүүргийг хөгжүүлэх "Хөгжлийн Зураг 2024" төсөл хөтөлбөр боловсруулж, удирдлага болгон ажиллаж байна. Энэхүү төсөл нь Баянзүрх дүүрэг дэх ногоон байгууламж, цэцэрлэг, сургууль, эрүүл мэнд, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэх хөтөлбөр юм. 

Тухайлбал:

1. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх IGM-International Garden Mongolia, Олон улсын цэцэрлэгт хүрээлэн

2. Баянзүрх дүүргийн цэцэрлэг, сургуулиудыг 2 ээлжээр хичээллүүлэх нөхцөлөөр хангах

3. Баянзүрх дүүрэг шинэ нэгдсэн эмнэлэгтэй болох

4. Улаанбаатар хотын хэмжээнд "Жишиг хороо"-г бий болгох

5. Баянзүрх дүүргийг хоггүй болгох

6. Худагны хүрэлцээг нэмэгдүүлэх

7. Автозамын асуудлууд гэх цогц төсөл хөтөлбөрүүд багтсан байна. 

Энэхүү "Хөгжлийн зураг-2024" хөтөлбөрийг Баянзүрх дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд болох Э.Бат-Амгалан, Б.Саранчимэг, Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Ж.Чинбүрэн болон Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болох Д.Энхбаяр, Ү.Оюунзул, Б.Пүрэвдагва, Б.Сүхбаатар нараас гадна Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчидтэй хамтран Засаг даргын Тамгын газрын хэлтэс албадууд ХҮЧЭЭ НЭГТГЭН хэрэгжүүлнэ.