Бэлгэдэл

Сүлдний тайлбар оршвой

1. Сав болон шим ертөнц, гараг эрхсийн тогтолцоо, мөнхөд үл бүдгэрэх алтан шаргал нарны хэлбэр, өнгө, бэлгэдлийг төлөөлүүлэн ерөнхий загвар нь  “дугуй” хэлбэртэй, алтан шаргал дэвсгэр дээр мөнх хөх тэнгэр, агаар мандлын орон зайг төлөөлүүлэн цэнхэр дэвсгэрийг байрлууллаа.

2. Сүлдний төв хэсгийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр хэмээн үзэж, мөнх хөх тэнгэрийн толион дээр дөрвөн хүчтэний нэг, Намсрай бурханы хөлөг, Баянзүрх хайрханы эзэн, “хүчит арсланг” хатан Туулын хадган цэнхэр өнгөөр товойлгон дүрсэлж эх дэлхий, лус хангай, гурван цагийн эргэлтэд үргэлж ариун дагшин , унаган төрхөөрөө байж , ард иргэд нь айх аюул , шаналах зовлонгуй , баян чинээлэг байхыг ерөөн бэлгэдэж байрлууллаа .

3. Аугаа их соён гэгээрүүлэгч , анхдугаар богд, өндөр гэгээн Занабазар урлан бүтээж, монголчууд зуун зуунаар мөнхлөн дээдэлж ирсэн төрийн "Алтан соёмбо"-ны сар, нар, дөлийг өнгөрсөн, одоо, ирээдүй цагтаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморь, хөдөлшгүй бат бэх суурьтай, мандан бадарч байхыг бэлгэдэж, дервөн хүчтэний нэг арслангийн нуруун дээр тулах цэг болгон байрлуулав.

 4. Даяарчлалын эрин зуунд амьдарч байгаа дэлхийн бөмбөрцгийн хүн ард эв эетэй, мэлмий тунгалаг, сонор соргог байхыг бэлгэдэж, арслангийн урд хоёр хөлөөр дэлхийн бөмбөрцгийг цээжинд нь хамгаалуулж, мөнх оршин байхыг " Зөрсөн гурван загас" -аар төлөөлүүллээ.

5. Монголчуудын өвөг дээдэс эрт дээр үеэс холч мэргэн оюун ухаан, уламжлалт ёс, зан заншлаараа төрийнхөө алтан жолоог хойч үедээ уламжлуулан өвлүүлж ирсэн ариун нандин жудгийг нандигнан баринтаглаж , Бадамлянхуа цэцгэн дээр Арслангаа байрлууллаа.

6. Бэлгэдлийг тойрсон алтан нарны туяан дээр ариун нандин байхын бэлгэдэл цагаан өнгөөр алхан хээг тэгш өнцөгтөөр дүрсэллээ.

7. Нар хур тэгширсэн эх орны нийслэл Улаанбаатар хотын ургах нарны алтан босго нь болж өргөөндөө залсан Баянзүрх дүүргийн гал голомт үргэлж ариун дагшин , баян тансаг байж, төрийн бодлого цэгцтэй, түмэн олон минь амгалан байхын ерөөл талбиж, "Сулд"-ийг бутээн мөнхжүүлэхийг зорилоо.

 “Туг”-ны тайлбар оршвой

Монголчууд үеийн үедээ төрөө дээдэлж, “Төрийн минь сүлд өршөө!” хэмээн сүсэглэж, төрийнхөө сүлд тугийг эрхэмлэж ирсэн уламжлалтай ард түмэн билээ.

Дүүргийн тугийг монгол төрийн үндсийн үндэс, төр, ард түмний ариун нандин бэлгэдэл хэмээн ойлгож бүтээлээ.

1. Мөнх хөх тэнгэрийн хүчин дор нэгдсэн Монгол Улс байгуулагдан дэлхийн түүхнээ мөнхөрч, хүчирхэгжиж байсан монгол төрийн аугаа түүхийг санагалзан цэнхэр өнгийг мөнх хөх тэнгэрээ хэмээн дээдэлж сонголоо .

2. Цагаан, цэнхэр өнгөн дээр хучтэний хаан, Баянзүрх хайрханы шүтээн арсланг ариун нандины бэлгэдэл болгон цагаан өнгөөр хийж , хөх өнгөөр дурслэлийг товойлголоо.

3. Эх дэлхийн ай сав газар үргэлж мөнх ногооноороо байж, амьтан бүхэн амгалан тайван, урт насалж байхыг бэлгэдэн дэлхийн бөмбөрцгийг газар дэлхийн ногоон өнгөөр бүтээж, зөрсөн 3 загасыг цэнхэрээр сонгож дүрсэллээ.

4. Монгол төрийн голомт өнгөрсөн , одоо, ирээдүй цагтаа үргэлж цэгц тунгалаг байхын бэлгэдэл болгож , галын дөлийг улаанаар дүрсэллээ .

5. Дүүргийн тугийг ёслол хүндэтгэлийн, хүндэтгэлийн гэж 2 төрлөөр хийж болох бөгөөд ёслол хүндэтгэлийн тугийг тойруулан алтан нарны цацрагийг төлөөлүүлэн цацаг хийж болохоор загварыг зохиомжиллоо.

6. Дүүргийн тугийг Монголчуудын уламжлалт ёс зан заншил , бэлгэ дэмбэрлийг бодолцож, таван өнгийн хадагны өнгийг төлөөлүүлж бүтээлээ .

7. Дуургийн тугны хэмжээг 1 метр 50 см-ийн урттай , 90 см-ийн өргөнтэй цагаан цэнхэр өнгийн материалын гуравны нэгийн баруун дээд хэсэгт байрлуулж бүтээхээр зохиомжлов.