Гадаад харилцаа

XXI зуун гарсаар дэлхий дахинд даяаршил улам бүр тэлж, шинжлэх ухаан, мэдээллийн технологи үсрэнгүй хөгжин, улс төр, эдийн засгийн интеграц өргөжиж, улс хоорондын харилцан хамаарал гүнзгийрч байна.

 Дүүргийн  тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд , дүүргийн  хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд гадаад харилцааг өргөтгөн хөгжүүлж, түүний үр өгөөжийг улам нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна.

Дүүргийн  гадаад бодлого нь дэлхий, бүс нутагт нөлөө бүхий улсуудтай харилцаа, хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхийг зорихын хамт улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан-технологи, соёл, хүмүүнлэгийн гадаад бодлого, гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлого гэсэн харилцан уялдаа бүхий үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.

 Дүүргийн гадаад бодлогын зорилго нь дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар дүүргийн иргэдэд шууд хүртэх ашгийг нэмэгдүүлэх явдал юм. Дүүргийн гадаад харилцаа эрчимтэй, үр дүнтэй явагдаж байгаа бөгөөд цаашид хуучин харилцаа бүхий улс орнуудтай хамтын ажиллагааг эрчимжүүлэн үргэлжлүүлэхийн зэрэгцээ дүүргийн гадаад харилцааг бүх талаар өргөжүүлэх, бодит хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинээр улс орнуудтай харилцаа тогтоох, түүнчлэн Монголд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах, зарим салбарт төсөл хэрэгжүүлэх зэргээр дүүргийн иргэдэд үр нөлөө өгөхүйц арга хэмжээг авч ажиллахаар зорилт тавин ажиллаж байна.

Хамтын ажиллагаат хот, дүүргүүд:

  • БНСУ-ын Пусан хотын Сөгү дүүрэг 
  • БНСУ-ын Сөүл хотын Донжак дүүрэг 
  • БНСУ-ын Инчон хотын Дунггу дүүрэг
  • БНСУ-ын Вонжу хот


  • БНТУ-ын  Анкара хотын Мамак дүүрэг
  • БНТУ-ын нэг дэлхий олон улсын байгууллага
  • Истанбул хотын Пендик дүүрэг

  • Австрийн Грац хот


  • БНХАУ-ын Лиаонин мужийн Фушин хот

  • Япон улсын Мие мужийн ICETT төв

  • ХБНГУ-ын Берлин хотын Марцан Хелерсдорф дүүрэг

  • АНУ-ын Вашингтон хот дах Олон улсын эгч дүү хотуудын холбоо