Дотоод журам

                                                                                                    Монгол Улсын Засгийн газрын 2010 оны
                                                                                                                     288 дугаар тогтоолын хавсралт

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Төрийн захиргааны албан хаагчийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм
хэмжээг тогтоон хэвшүүлэхэд энэ дүрмийн зорилго оршино.
1.2. Төрийн захиргааны байгууллага бүр энэхүү дүрмийг дагаж мөрдүүлэн байнгын хяналт,
хариуцлагын тогтолцоог дотооддоо бүрдүүлж ажиллана.
Хоёр. Хамрах хүрээ
2.1. Энэхүү дүрэм нь Төрийн албаны тухай хуулийн 7.1-д заасан төрийн захиргааны албан
тушаал эрхэлж байгаа албан хаагчдад хамаарна.
2.2. Аливаа байгууллага, албан тушаалтан нь хууль тогтоомжид заасны дагуу төрийн тусгай
болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг баталж мөрдүүлэхдээ энэхүү
дүрмийг жишиг болгож болно.
Гурав. Ёс зүйн зарчим
3.1. Төрийн захиргааны албан хаагч нь үйл ажиллагаандаа дор дурдсан зарчмыг баримтална:
-шударга ёсны;
-хууль дээдлэх;
-тэгш байдал;
-хариуцлага хүлээх;
-олон нийтэд үйлчлэх.
Дөрөв. Ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйлс
4.1. Төрийн захиргааны албан хаагч нь энэ дүрмийн 3.1-д заасан зарчмын хүрээнд төрийн
бодлого, байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг үзүүлэхдээ дор
дурдсан зүйлсийг эрхэмлэн дээдэлнэ:
4.1.1. шударга ёсны зарчмын хүрээнд: хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, нийтийн ашиг
сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус
явдалтай эвлэршгүй байж, бусдыг манлайлах;
4.1.2. хууль дээдлэх зарчмын хүрээнд: төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах
болон төрийн албаны бүхий л үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг ямагт
дээдлэн сахих;
4.1.3. тэгш байдлын зарчмын хүрээнд: бусад төрийн албан хаагч болон үйлчлүүлэгч,
иргэн бүртэй адил тэгш, алагчлалгүй харьцан байгууллагын хөгжилд өөрийн хувь
нэмрийг оруулах;
4.1.4. хариуцлага хүлээх зарчмын хүрээнд: албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай
өөрийн мэдлэг чадварыг байнга дээшлүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн
төлөө бүрэн хариуцлага хүлээх;
4.1.5. олон нийтэд үйлчлэх зарчмын хүрээнд: төрийн үйлчилгээг олон нийтэд чанартай,
хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэж, тэдний итгэлийг хүлээж ажиллах.
Тав. Ёс зүйн хэм хэмжээ
5.1. Төрийн захиргааны албан хаагч нь энэхүү дүрмийн 4.1.1-д заасан эрхэмлэн дээдлэх
зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:
5.1.1. өөрийн өмчийн байдал, тэдгээрт орсон өөрчлөлт, орлогын талаар эрх бүхий
байгууллагад үнэн зөв мэдээлэх;
5.1.2. Хөдөлмөрийн хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу
ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах;
5.1.3. үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг эрхлэхгүй байх;
5.1.4. өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг
сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг
сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах;
5.1.5. албан үүргээ гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүйн улмаас ашиг сонирхол нь
хөндөгдөх дотоод, гадаадын аливаа иргэн, хуулийн этгээдэд давуу байдал олгох,
тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх, тэднээс шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ,
зээл авах, хууль бус бусад хангамж эдлэхгүй байх.
5.2. Төрийн захиргааны албан хаагч нь энэхүү дүрмийн 4.1.2-т заасан эрхэмлэн дээдлэх
зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:
5.2.1. Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж
мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах;
5.2.2. харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал
шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд
тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах;
5.2.3. хууль зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болон ёс зүйн хэм
хэмжээг зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага,
албан тушаалтанд мэдээлэх;
5.2.4. албан үүргээ гүйцэтгэж байхдаа төр, байгууллага, хувь хүний хуулиар
хамгаалагдсан нууцыг задруулахгүй байж, хувийн болон бусдын ашиг сонирхлын
төлөө ашиглах, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны
зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх;
5.2.5. төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг албаны
бус зорилгоор ашиглахгүй байх.
5.3. Төрийн захиргааны албан хаагч нь энэхүү дүрмийн 4.1.3-т заасан эрхэмлэн дээдлэх
зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:
5.3.1. албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран
ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн
үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх;
5.3.2. төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс,
нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг,
үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн хандлагаар нь ялгаварлан
гадуурхахгүй байх;
5.3.3. танил тал, найз нөхөд, гэр бүл, төрөл садангийн хүмүүс ажиллаж байгаа
байгууллага, тэдний ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, албаны
нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахыг цээрлэх;
5.3.4. албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин
гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглох;
5.3.5. бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль
бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгөхийг хориглох.
5.4. Төрийн захиргааны албан хаагч нь энэхүү дүрмийн 4.1.4-т заасан эрхэмлэн дээдлэх
зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:
5.4.1. өөрийн мэдлэг чадвар, дадал туршлагаа байнга хөгжүүлж, төрийн албаны нэр
хүндийг ямагт дээдлэх;
5.4.2. ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг
үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах;
5.4.3. удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс
үүдэн гарч болзошгүй үр дагавар, сөрөг талыг урьдчилан анхааруулж байх;
5.4.4. захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай
байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг
тухайд нь биелүүлэх;
5.4.5. албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа,
мансууруулах бодис хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг
цээрлэх;
5.4.6. албан ажилд шаардлагатай мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах,
удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулахыг цээрлэх;
5.4.7. байгууллагынхаа зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагаас
явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн мэдээ, мэдээлэл тараахгүй байх.
5.5. Төрийн захиргааны албан хаагч нь энэхүү дүрмийн 4.1.5-д заасан эрхэмлэн дээдлэх
зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:
5.5.1. албан үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг
сонирхлыг дээдлэн хүндэтгэх;
5.5.2. төрийн албаны соёл, дэг журмыг баримтлан иргэдтэй төлөв төвшин харилцах;
5.5.3. иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг зохих дүрэм, журмын дагуу цаг алдалгүй, ил
тод, түргэн шуурхай хүргэх.
                                                                                      ---оОо--


Нэг. Нийтлэг үндэслэл

 1.1. Монгол Улсын хууль тогтоомжийг Тамгын газарт хэрэгжүүлж, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг боловсронгуй болгох, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай, Төсвийн тухай хуулиуд, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэн иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх нөхцлийг бүрдүүлэх, төрийн албаны тасралтгүй, уян хатан зарчмыг хэрэгжүүлэх, Тамгын газрын ажилтнуудаас албан тушаалын тодорхойлолтоор  хүлээсэн чиг үүргээ чанд биелүүлж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэн албан хаагчдыг идэвхжүүлэх, эвсэг хөдөлмөрч хамт олныг төлөвшүүлэхэд энэхүү дотоод журмын зорилго оршино.

1.2. Дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байна.

1.3. Тамгын газар, хороодын ажилтан /Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан/ албан хаагчид төрийн албаны үйл ажиллагааг зохицуулсан Монгол Улсын хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн баримт бичгүүд, энэхүү журмыг удирдлага болгон ажиллана.

1.4. Засаг даргын Тамгын газрын хэлтэс нь өөрсдийн үйл ажиллагааны дүрэм, ажилтан бүр албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөө, үйлчилгээний ажилтнууд хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллуулах гэрээтэй ажиллана.

1.5. Засаг даргын Тамгын газрын дүрмийг дүүргийн Засаг даргаар, хэлтсүүдийн жил, улирлын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөөг Тамгын газрын дарга бөгөөд төсвийн шууд захирагчаар батлуулан ажиллана.

1.6. Тамгын газрын бүтэц албан тушаал, ажил үүрэг өөрчлөгдөх, чиг үүрэг хасагдах, шинэ үүрэг нэмэгдсэн үед албан тушаалын тодорхойлолтод тухай бүр өөрчлөлт оруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн дагаж мөрдөнө.

1.7. Хороод уг журмаар зохицуулсан асуудлаар тусдаа журам батлахыг хориглоно. Уг журмаар зохицуулаагүй асуудлаар журам гаргах тохиолдолд Засаг даргын Тамгын газарт мэдэгдэн зөвшөөрөл авна. 

 Хоёр. Засаг даргын Тамгын газрын эрх, үүрэг

 2.1. Тамгын газар нь албан хаагчдыг ажлын байр, хөдөлмөрлөх нөхцлөөр хангаж, Монгол Улсын Засгийн газраас баталсан цалингийн сүлжээний дагуу цалинжуулж, хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр урамшуулал олгох, ээлжийн амралтыг тогтоосон журмын дагуу олгож, амьдралын нөхцөл, баталгааг дээшлүүлэхэд анхаарч ажиллана.

2.2. Байгууллагын стратеги төлөвлөгөө, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, төрийн албан хаагчдын албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөөг холбогдох хууль тогтоомж, Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, Төрийн албаны Зөвлөлөөс баталсан журам, заавар, загварын дагуу боловсруулж, албан хаагчдын мэргэжил, боловсрол, соёл, техникийн болон эрх зүйн мэдлэг, дадлагыг дээшлүүлэх хичээл сургалтад хамруулж /төлбөртэй байж болно/ мэргэжил /мэргэшил/, ур чадвар, ажлын дадлагыг харгалзан тэнцэх ажилд нь томилох, дэвшүүлэн ажиллуулна.

2.3. Ажлын өдрийн тогтоосон журам, хөдөлмөрийн сахилгыг баримтлан ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаж, ажилтнуудын хөдөлмөрийн идэвхийг өрнүүлж ажиллана.

2.4. Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, ариун цэврийг сайжруулах, гал, ус зэрэг гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж, хамт олныг дадлагажуулах, санал хүсэлтийг авч, цаашид зохион байгуулах ажилдаа тусгаж хэрэгжүүлнэ.

2.5. Төрийн албан хаагчдын ажлын шинэ санаачлага, оновчтой шинэлэг арга барилыг сурталчилан хамт олны дунд шуурхай нэвтрүүлж, оюуны сэтгэлгээг бүтээлчээр хөгжүүлж, мэдээллийн технологийн мэдлэгийн хүрээг өргөжүүлнэ.

2.6. Төрийн албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт оруулах, биеийн тамир спортоор хичээллүүлэх,  ажлын байрны хөдөлгөөнт дасгалыг тогтмол явуулна.

2.7. Түүхт ой, тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан хамт олон, хувь хүнд баяр хүргэх, талархал илэрхийлэх, хамт олноороо үзвэр үзэх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, тойрон аялал зохиох, амралт сувилалд амруулах, хамтын ажиллагаатай гадаад улсын хот, дүүргүүдэд туршлага судлуулах, ажил мэргэжлийн чиглэлээр сургалт, уулзалтад хамруулж ажиллана.

2.8. Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө болон хөдөлмөрийн гэрээний үнэлгээгээр Бүрэн хангалттай, Хангалттай үнэлгээ авсан төрийн албан хаагчид Төрийн албаны зөвлөл болон байгууллагын дотоод журамд заасан урамшуулал, нэмэгдлийг олгоно.

2.9. Ажлын үр дүнгээр манлайлж ажилласан албан хаагчийг мэргэшүүлэх сургалтад хамруулж ажлаас цалинтай чөлөө олгож шийдвэрлэнэ.

2.10. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтан, албан хаагчид өөрийнх нь зөвшөөрснөөр 1.5 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгоно.

2.11. Нийтээр амрах баяр ёслолын өдрүүд болон шаардлагатай тохиолдолд албан хаагчдыг хариуцлагатай жижүүрээр томилон ажиллуулж, үргэлжлэн залгасан ажлын өдөрт амралтыг нь нөхөн  эдлүүлнэ. 

2.12. Ажлын байранд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, жендэрийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэх чиглэлээр ажилтан, албан хаагчдад зориулан мэдээлэл, дадал олгох арга хэмжээ зохион байгуулна.

2.13. Жендэрийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтад өртсөн талаарх иргэд, албан хаагчдаас ирүүлсэн гомдлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Шагнал, төрийн албан хаагчийн ёс зүй хариуцсан мэргэжилтэн хүлээн авч, Ёс зүйн хорооны хурлаар хянан шийдвэрлэж, томилох эрх бүхий албан тушаалтанд саналаа танилцуулж, холбогдох арга хэмжээг авна.

Гурав. Ажилтан, албан хаагчдын эрх, үүрэг

 3.1. Төрийн албан хаагч нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай, Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, ёс зүйн дүрмийг дээдлэн хүндэтгэж өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ тусын тулд төрийн ашиг сонирхолд захирагдан, албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөө болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд ажлаа бүрэн хариуцаж гүйцэтгэнэ.

3.2. Төрийн албан хаагч нь дээд байгууллагын болон дүүргийн Засаг дарга, Засаг даргын орлогч, төслийн удирдагч, Тамгын газрын дарга болон хэлтэс, тасгийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь өндөр түвшинд, шуурхай биелүүлэн гүйцэтгэл /биелэлт/-ийг илтгэх хуудсаар илтгэж ажиллана.

3.3. Төрийн албан хаагч нь албан тушаалын  тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, биелэлтийг дүгнүүлж ажиллана.

3.4. Тамгын газар, хороодын ажилтан, албан хаагчид нь төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахиж, шударга бус үйл явдалтай тэмцэж, аливаа нөлөөлөлд үл автана.

3.5. Ажилтан бүр гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээний дагуу үйл ажиллагааны төлөвлөгөөг жил, улирлаар төлөвлөж, тасгууд гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэлтсийн даргаар, хэлтсүүд Тамгын газрын даргаар батлуулж, биелэлтийг улирлаар дүгнэнэ.

3.6. Тамгын газарт болон улс, нийслэл, дүүргийн хэмжээнд зохиогдож байгаа арга хэмжээнд тогтмол идэвхтэй оролцож, бусдад өөрийн биеэр үлгэрлэн ажиллана.

3.7. Тамгын газар, хороодын ажилтан, албан хаагчид иргэдтэй зөв боловсон харьцаж тэдэнд аливаа асуудлыг хууль эрх зүйн хүрээнд нарийн тайлбарлаж ойлгуулахын зэрэгцээ иргэдийг чирэгдүүлэлгүй, шуурхай үйлчилнэ.

3.8. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандан гаргасан өргөдөл, гомдол, байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн албан бичигт хуулийн хугацаанд шуурхай, үндэслэл бүхий хариу өгч ажиллана.

3.9. Төрийн болон албаны нууц, байгууллага, хувь хүний нууцад хамаарахаас бусад асуудлаар эрхэлсэн ажлын хүрээнд холбогдох мэдээллийг хуулийн дагуу иргэд, олон нийтэд ил тод хүргэж ажиллана. Ингэхдээ нэгжийн даргад танилцуулж, зөвшөөрөл авсан байна.

3.10. Тамгын газар, хороодын ажилтан, албан хаагчид ажил үүргээ хэвийн явуулах ажлын байрны нөхцөл бүрдүүлэхийг шаардах болон амьдралын баталгааг сайжруулахтай холбогдсон санал хүсэлтийг удирдлагадаа амаар болон бичгээр тавьж шийдвэрлүүлнэ.

3.11. Албан үүргээ гүйцэтгэх явцад гарч буй дарамт, шахалт, шударга бус үйл явдлыг ил тодоор шүүмжлэх, мэдээлэх, холбогдох дээд байгууллагад уламжлах зэрэг хууль тогтоомжоор олгогдсон эрхээ эдэлнэ.

3.12. Ажлын байр, хариуцсан эд хөрөнгө, ажлын багаж,  тоног төхөөрөмжийг эмх цэгцтэй, хэвийн ажиллагаатай байлгаж, төсөв зардлыг хэмнэж, ажлын байрны ариун цэвэр, соёлч байдлыг дээшлүүлэх талаар байнга анхаарал тавьж, санаачлагатай ажиллана.

 3.13. Ажилтан бүр өөрийн хариуцсан ажил, мэргэжлийн чиглэлээр гарсан Монгол Улсын хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурал, Засгийн газрын болон нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх талаар тодорхой ажлыг зохион байгуулж хэрэгжилтийг хангаж, хувийн хэргийн баяжилтад орох материалыг хугацаанд нь үнэн зөв бүрдүүлж өгч байна.

3.14. Албан хаагч бүр дараах материал бүрдүүлж албан ажилдаа хэрэглэнэ. Үүнд:

а/ Албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, жил, улирлын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө, нийлүүлэх бүтээгдэхүүн;

б/ Албан тушаалын тодорхойлолтын хүрээнд үйлчилж буй хууль тогтоомж, тогтоол, захирамж, заавар, журам, хөтөлбөр, төлөвлөгөө, бусад эрх зүйн акт;

в/ Засгийн газрын болон нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, захирамж, мөрийн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэхээр гаргасан төлөвлөгөө, түүний биелэлт;

г/ Өөрөө боловсруулсан, шалгаж шийдвэрлүүлсэн асуудал, санаачилж хийсэн шинэ, шинэлэг ажлын жагсаалт;

д/ Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын тэмдэглэл;

е/ Гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээний биелэлт, задгай тайлан /жил, улирлаар/;

3.15. Боловсруулж буй асуудал, нууц материалыг задруулах, алдаж үрэгдүүлэх, бусдад ашиглуулахаас сэрэмжилж, албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврыг биелүүлж, төрийн болон албаны нууц, байгууллага, хувь хүний нууцыг чандлан хадгална.

3.16. Архивын тухай хууль, архивын зааврын дагуу хөтлөх хэргийн нэрийн жагсаалтаар батлагдсан архивын материалыг Тамгын газрын даргын тушаалаар тогтоосон хугацааны дотор Тамгын газрын Архивын тасагт шилжүүлнэ.

3.17. Албан хаагчийн өөрийн хувийн хэрэг, материалтай танилцаж, тайлбар баяжилт хийх, цалингаа батлагдсан сүлжээний дагуу нэмэгдүүлэх зэрэг хууль тогтоомжоор олгогдсон эрхээ эдлэх талаар удирдлагад шаардлага тавих эрхтэй.

3.18. Улс төрийн албан хаагчид болон ТЗ-5 ангилалаас дээш ангилал, шатлалд хамаарах албан хаагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж хөрөнгө орлого хариуцсан ажилтан /ЭБАТ/-д өгнө.

3.19. Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10-аас 22 дугаар зүйлд заасан хориглолт, хязгаарлалтыг мөрдөж, ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг үүсгэхгүйгээр ажиллах ба ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй.

3.20. Иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн хандлагаар нь ялгаварлан гадуурхахгүй байх үүрэгтэй.

 Дөрөв. Ажилтан, албан хаагчийг ажилд томилох, ажлаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах, сахилгын шийтгэл ногдуулах

4.1. Тамгын газар Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасан шаардлагыг хангасан иргэнийг төрийн захиргааны албанд томилохдоо тус хуулийн 6 дугаар бүлэгт заасан журмыг баримтална. Төрийн захиргааны албанд төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, тухайн албан тушаалыг албан тушаалын тодорхойлолтын дагуу эрхлэх ур чадвар, боловсрол, ёс зүй, мэргэжлийн бэлтгэл, туршлага, Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн дүгнэлтийг үндэслэн томилох эрх бүхий этгээдийн шийдвэр /тушаал, захирамж/-аар томилно.

4.2. Тамгын газарт ажилд орох иргэн доорх бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

 а/ Тогтоосон журмын дагуу баталгаажилт хийгдсэн нийгмийн даатгалын дэвтэр;

б/ Төрийн албан хаагчийн үнэн зөв бичиж баталгаажуулсан анкет;

в/ Боловсролын буюу мэргэжлийн үнэмлэх, бакалавр, магистр, докторын диплом, мэргэжил дээшлүүлэх дамжаанд суралцсан гэрчилгээ;

г/ Ажлаас чөлөөлсөн, шилжүүлсэн тухай эрх бүхий этгээдийн шийдвэр, ажил байдлын тодорхойлолт;

д/ Авлигтай тэмцэх газраас ХАСУМ хянаад ирүүлсэн хариу албан бичиг,

з /Төрийн албаны зөвлөлийн мэргэшлийн уралдаант шалгалтанд орсон тухай баримт; /төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарахгүй/

и/ Иргэний үнэмлэхний хуулбар;

4.3. Төрийн албанд шинээр орж байгаа ажилтанд энэхүү журам, тухайн албан тушаалын тодорхойлолт, холбогдох хууль тогтоомжийг танилцуулан, энэ талаар тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулж, хувийн хэрэгтэй нь хадгална. Төрийн албанд ажилд авч байгаа иргэний хувийн хэргийн материал төрийн албаны стандарт зааврын дагуу бүрдсэн тохиолдолд хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажилд томилсон шийдвэрийг эрх бүхий албан тушаалтнаар гаргуулна.

4.4. Тамгын газарт төрийн захиргааны албан тушаалд анх орсон ажилтны хуулиар тогтоосон туршилтын хугацаа дуусмагц Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагчийн “Тангараг” өргүүлэхээр Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд тодорхойлно.

4.5. Тамгын газарт төрийн үйлчилгээний албан тушаалд ажилд орох иргэнийг ажлын ур чадвар, мэргэжил, боловсрол, дадлага туршлага, хувийн ёс зүйг харгалзан, холбогдох хэлтсийн дарга, Тамгын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй хамтран судалж, хувийн хэргийг бүрдүүлэн Тамгын газрын даргын тушаалаар ажилд томилно.

4.6. Төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдсон ажилтныг ажилд авах шийдвэр гарсан тохиолдолд Тамгын газрын дарга “Хөдөлмөрийн гэрээ” байгуулна. Гэрээний хугацааг хоёр тал харилцан тохиролцоно.

 4.7. Энэхүү дотоод журмыг зөрчсөн, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, мэргэжлийн түвшин тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон, биеийн эрүүл мэндийн байдлаас ажиллах боломжгүй болсон санал, дүгнэлтийг үндэслэн тухайн ажилтныг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах буюу ажлаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах арга хэмжээ авна.

4.8. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр албан хаагчийг Тамгын газрын даргын тушаалаар төрийн албанаас түр чөлөөлнө.

4.9.Дараах үндэслэлээр албан хаагчийг Тамгын газрын даргын тушаалаар төрийн албанаас чөлөөлнө:

а/ Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон;

б/ Бүтцийн өөрчлөлтөд орж ажлын байрны орон тоо байхгүй болсон;

4.10. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр албан хаагчийг Тамгын газрын даргын тушаалаар албан тушаалаас нь хална.

4.11. Албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн, ажлын байранд бүх хэлбэрийн хууль бус дарамт шахалт, ялгаварлан гадуурхах үйлдлийг гаргасан ажилтан, албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулахаар хэлтэс, Ёс зүйн хорооны дүгнэлт гарсан  тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:

а/ сануулах;

б/албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

в/ төрийн албанаас халах;

г/ төрийн албанд 3 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах.

4.12.Сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй ба сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.

4.13.Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно.

4.14. Албан хаагч нь хариуцлага, санаачлагагүй ажиллаж, өгсөн үүрэг даалгавар, албан тушаалын үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд  хэлтсийн хамт олны хурлаар  хэлэлцүүлж хугацаатай үүрэг даалгавар, зөвлөгөө өгч, гүйцэтгэлийн төлөвлөгөөний урамшуулал болон ур чадварын нэмэгдлийн хувь бууруулах, хасах зэрэг арга хэмжээ авна. Арга хэмжээ ногдуулсан хугацаанд шагнал, урамшуулал олгохгүй.

4.15. Ажлаас чөлөөлөгдөх, халагдах мэдэгдэл авсан ажилтныг тойрох хуудсаар эд хөрөнгийн болон бусад холбогдох тооцоог хийсний дараа ажлаас чөлөөлсөн, халсан үндэслэлийг нийгмийн даатгалын дэвтэрт бичин хувийн хэргийн хамт өгч, ажлын газрын үнэмлэхийг Тамгын газрын Хүний нөөц хариуцсан мэргэжилтэн хурааж авна.

 4.16. Баянзүрх дүүргийн Тамгын газрын ажилтан, албан хаагч, хороодын албан хаагч нар уг журам болон Баянзүрх дүүргийн Тамгын газрын ажилтан, албан хаагчдад сахилга, хариуцлага тооцох, шагнаж урамшуулах тусгай карт олгох журмыг зөрчсөн тохиолдолд эдгээр журамд заасан хариуцлага хүлээнэ.

 Тав. Албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах

 5.1.Тамгын газрын болон хороодын ажилтан, албан хаагчдыг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад удирдлагын харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажлуулахдаа Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны Зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 34/31 дугаар тушаалаар батлагдсан журмыг баримтална.

5.2. Тамгын газрын болон хороодын ажилтан, албан хаагчдыг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага эсхүл Тамгын газрын нэгж хооронд мэдлэг, мэргэшил, ур чадвар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, ажлын байран дээр суралцах, мэргэжил, мэргэшлээрээ хөрвөх чадвартай болгох тогтолцоог бүрдүүлэх үүднээс /тусгай мэргэжил шаардсанаас бусад/ 3 сараас 2 жилийн хугацаатайгаар сэлгэн ажиллуулж болно.

5.3. Сэлгэн ажиллуулах асуудлыг нэгжийн даргын саналыг үндэслэн Тамгын газрын дарга шийдвэрлэнэ. Сэлгэн ажиллуулахдаа нийт албан хаагчдын дөрөвний нэгээс хэтрүүлэхгүй байх зарчмыг баримтлана.

5.4. Албан хаагчдыг хороо, нэгж дотор сэлгэн ажиллуулах саналыг нэгжийн дарга нарын саналыг үндэслэх бөгөөд хороо, нэгж хооронд сэлгүүлэх саналыг Тамгын газрын дарга шийдвэрлэнэ.

5.5. Сэлгэн ажиллах тухай хүсэлтээ албан хаагч бичгээр гаргах бөгөөд байгууллагын зүгээс тухайн албан хаагчтай гэрээ байгуулна.

5.6. Сэлгэн ажиллаж буй албан хаагч нь тухайн ажлыг гүйцэтгэх хугацаандаа албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд заасан чиг үүргийг бүрэн хариуцаж ажиллах бөгөөд  үр дүнг тухайн нэгжийн дарга дүгнэнэ.

5.7. Сэлгэн ажиллах албан хаагчийн ажлыг энэ журмын 14 дүгээр зүйлд заасны дагуу хүлээлцэж, тэмдэглэлийг хувийн хэрэгт хавсаргана. 

5.8. Хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд шилжүүлэн буюу сэлгэн ажиллах асуудлыг Хүний нөөц хариуцсан мэргэжилтэн холбогдох хорооны Засаг дарга хамтран судалж, холбогдох нэгжийн даргын саналыг аван Тамгын газрын даргад танилцуулж шийдвэрлүүлнэ. 

 Зургаа. Албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл

6. Нийт ажилтан, албан хаагчдын үйл ажиллагаанд Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаас гадна дараах үйл ажиллагааг хориглоно. Үүнд:

 6.1. Албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс бэлэг, мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх зэрэг хууль бус бусад хангамж эдлэх;

6.2. Хувийн ашиг сонирхлоор байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, албаны мэдээллийг ашиглах;

6.3. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа гардан эрхлэх, бусдад зуучлан хөтлөх, эрх мэдэл албан тушаалаа ашиглан ивээн тэтгэх, давуу эрх олгох;

6.4. Төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглах болон бусдыг уруу татах, согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг ажлын байранд нэвтрүүлэх;

6.5.Засаг даргын Тамгын газар, хорооны байранд зөвшөөрөгдсөнөөс бусад газарт тамхи татах;

6.6.Тамгын газрын байранд удирдлагын /Тамгын газрын дарга, хэлтсийн дарга/ зөвшөөрөлгүйгээр ажлын бус цагаар хүн хүлээж авах, дуудах, ажил зохион байгуулах.

6.7. Төрийн албан хаагч Тамгын газрын даргын албан ёсны зөвшөөрөл, шийдвэргүйгээр ээлжийн амралтаас бусад хугацаанд ажлын цагаар өөрөө санаачлан ямар нэгэн сургууль курст суралцах, гадаадын улс оронд аялал жуулчлалд хамрагдах;

6.8. Ажлын байранд, ажлын цагаар интернэт ашиглан олон нийтийн сүлжээнд нэвтрэх, албан ажилд хамаарахгүй үйл ажиллагаа явуулах;

6.9. Ажлын байранд бүх хэлбэрийн хууль бус дарамт шахалт, ялгаварлан гадуурхах ажиллагаа явуулах;

6.10. Албан хаагчдыг албаны бус ажил, үүрэг гүйцэтгүүлэх,

6.11. Тогтоол шийдвэрийн биелэлт, төлөвлөгөө, тайлан, мэдээ, илтгэх хуудас, танилцуулга цаг хугацаандаа өгөөгүй, үнэн зөвөөр тайлагнаагүй;

6.12.Боловсруулж буй асуудал нууц материалыг задруулсан, өөрт болон бусдад ашигтай байдлыг бий болгож, хууль бусаар ашиглуулах;

6.13.Бичиг баримт засах, хуурамчаар үйлдэх, тамга, тэмдэг дардсыг хууль бусаар ашиглах;

6.14.Байгууллагын эд хөрөнгө болон бусдын эд зүйлийг хулгайлах, устгаж, гэмтээх,

6.15 Байгууллагын эд хөрөнгийг хувьдаа болон зориулалтын бусаар ашиглах.

 Долоо. Ажлын цаг ашиглалт

 7.1. Ажлын цагийн үргэлжлэх хугацаа 8 цаг байна. Албан хаагчид нь зуны цагийн тооллын хугацаанд ажилд өглөө 8:00 цагт ирж, 12.00-13.00 цагийн хооронд завсарлаж, орой 17:00 цагт, өвлийн цагийн тооллын хугацаанд ажилд өглөө 8:30 цагт ирж, 12.30-13.30 цагийн хооронд завсарлаж, орой 17:30 цагт тарна. Ажилтан, албан хаагчид өглөө ирэх, орой тарахад цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлнэ. Ажлын цаг ашиглалтыг хурууны хээний болон камерын хяналтын системээр бүртгэж баримтжуулна.

 7.2. Албан ажлаар гадуур чөлөөгөөр явахдаа Засаг даргын орлогч, төслийн удирдагч нар Засаг даргад, хэлтэс, тасгийн дарга нар Тамгын газрын даргад, Тамгын газрын мэргэжилтнүүд гадуур чөлөөгөөр явахдаа хэлтсийн даргадаа тус тус мэдэгдэж Хяналт, мониторингийн албанаас гаргасан тусгай хуудсыг бөглөж, Хяналт, мониторингийн албанд хүргүүлнэ. Хяналт, мониторингийн алба нь гадуур ажлын дэвтэрийг хөтөлж, хяналт тавьж, санал, дүгнэлт, зөвлөмж гарган ажиллана.

7.3. Ажилтан, албан хаагчдын цагийн бүртгэлд хэлтэс, тасгийн дарга нар өдөр тутмын хяналт тавьж, цагийн бүртгэлийн мэдээг Хяналт, мониторингийн албанд ирүүлнэ. Цагийн бүртгэл нь сарын цалин бодох үндсэн баримт болно.

7.4. Хэлтсийн дарга нар 7 хоног тутам хэлтсийн хурлыг зохион байгуулж ажилтнуудынхаа ажлын цагийн ашиглалтыг хийсэн ажлын бүтээмжтэй тулган шалгаж, үнэлэлт, дүгнэлт, заавар, зөвлөгөө өгч байна.

7.5.Үйлчилгээний ажилчдын хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн хуулийн дагуу шийдвэрлэж, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

7.6. Дор дурьдсан тохиолдлыг албан хаагчдын гэр бүлд гачигдал тохиолдсон буюу хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ. Үүнд:

а/ эхнэр, нөхөр, хүүхэд, төрүүлсэн болон хадам эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн ах, эгч, дүү нь хүндээр өвчлөх, нас барах;

б/ гэр бүл болох;

в/ хүүхэд төрөх;

г/ хүүхэд үрчлэх;

д/ байгалийн гэнэтийн аюулд нэрвэгдэх /Гал түймэр, үер, салхи, шуурганд өртөх, хорио цээрийн дэглэмийн бүсэд хоригдох, техникийн авар осолд орсон гэх мэт/.

7.7. Албан хаагчид буюу тэдний гэр бүлд гачигдал, хүндэтгэн үзэх шалтгаан тохиолдсон үед тухайн ажилтны хүсэлт, хэлтсийн даргын саналын дагуу захиргааны чөлөө олгоно. Хэлтсийн дарга нар ажлын хоёр хүртэлх, гурав буюу түүнээс дээш долоо хоногийн чөлөөг Засаг даргын Тамгын газрын дарга тус тус чөлөөний хуудсаар олгоно. Ажлын долоогоос дээш хоногийн чөлөөг Тамгын газрын даргын тушаалаар тус олгоно. “А”, ”Б”, “В” тохиолдолд цалинтай, бусад тохиолдолд цалингүй чөлөө олгоно.Тамгын газрын даргын эзгүйд Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хэлтсийн даргын эзгүйд тасгийн дарга, эсхүл эрх олгосон аль нэг албан тушаалтан чөлөө олгоно.

7.8. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чөлөөний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хугацааг ажлаас хожимдсон буюу тасалсанд тооцож, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.

7.9. Албан хаагч өөрөө болон шууд асрамжинд байдаг хүмүүсээс эмнэлэгт үзүүлсэн, амбулаториар эмчлүүлсэн, ажлын цагийн дундуур орон сууцанд нь хортон мэрэгчдийн устгал ариутгал хийсэн /энэ тохиолдолд ажилтан зайлшгүй өөрөө гэртээ байх шаардлагатай байсан/, хуулийн байгууллагад гэрч, хохирогчоор дуудагдсаны улмаас ажилдаа байгаагүй хугацааг зохих байгууллага, албан тушаалтан, эмчээс олгосон албан ёсны баримт магадлагааг үндэслэн ажил тасалсанд тооцохгүй. Холбогдох бичиг баримтыг ажлын хоёр хоногийн дотор өөрийн биеэр авчирч тооцоо хийнэ.

 7.10. Албан хаагчдын ээлжийн амралтын хуваарийг өөрийн нь саналыг авч хэлтсийн даргатай зөвшилцсөний үндсэн дээр /Шинээр ажилд орсон албан хаагч 7 сар ажиллаж байж амрах эрх үүснэ./ Төрийн захиргааны удирдлагын хэлтэс боловсруулж, тухайн оны нэгдүгээр сард Тамгын газрын даргын тушаалаар батлуулж, ээлжийн амралтыг батлагдсан хуваарийн дагуу эдлүүлнэ. Ажилтан нь өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдлэх саналаа хуваарь батлуулахад оруулж болно. Ажлын зайлшгүй шаардлагаар хугацаандаа ээлжийн амралтыг эдлээгүй бол тухайн онд багтааж олгоно. Хэрэв ажилтан ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдлээгүй бол түүнд мөнгөн урамшуулал олгож болно.Энэ тохиолдолд төрийн захиргааны албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.9-д заасныг баримтлах ба үйлчилгээний албан хаагчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар харилцан тохиролцож олгоно. Урьд нь ажиллаж байсан газартаа ээлжийн амралт эдлээгүй тухай бичгээр мэдэгдсэн тохиолдолд нийт ажилласан хугацаа 6 сар ажилласан бол ээлжийн амралт эдлэнэ.

7.11. Ажилтнуудын цалин, хөлсийг сар бүрийн 10, 24-ний дотор багтаан олгоно.

7.12. Тамгын газрын ажилтан, албан хаагчдын тухайн сарын хоцролтын нийлбэр минут 30 болсон тохиолдолд Тамгын газрын ёс зүйн хороогоор хэлэлцүүлж, хариуцлага ногдуулах саналыг Хяналт, мониторингийн алба гаргана.

7.13.  Ажилтан, албан хаагчдад илүү цагаар ажилласан хугацааны нэмэгдэл хөлсийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан журмын дагуу тухай бүр олгоно.Ингэхдээ хийж гүйцэтгэсэн ажлын бүтээмжийг харгалзан үзнэ.

 Найм. Тамгын газар, хороодын ажилд хэвшүүлэх ажлын чиглэл

 8.а/ Ажлаа төлөвлөх, тайлан гаргах.

8.а.1. Тамгын газрын хэлтэс /тасаг, алба/ үндэслэл бүхий боловсруулсан улирал, жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй ажиллана.

8.а.2. Хэлтэс /тасаг, алба/-үүд Тамгын газрын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгах ажлуудын саналыг өмнөх оны 12 дугаар сарын 15-нд, улирлын төлөвлөгөөнд өгөх саналыг дуусч буй улирлын сүүлчийн сарын 25-ны дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн захиргааны зохион байгуулалт, Засаг даргын зөвлөлийн хурал, удирдах ажилтны шуурхай хариуцсан мэргэжилтэнд бичгээр гаргаж өгнө.

8.а.3. Төрийн захиргааны удирдлагын хэлтэс төлөвлөгөөг нэгтгэн Засаг даргын орлогч, төслийн удирдагч, Тамгын газрын дарга нарын саналыг тусган боловсруулж Засаг даргын удирдлагын зөвлөлийн хуралдаанд дараа оны 01 дүгээр сарын 10-ны дотор танилцуулан батлуулж, холбогдох хэлтэс, тасаг, албан тушаалтанд хүргүүлнэ.

8.а.4.Засаг даргын Тамгын газрын улирлын төлөвлөгөөг Засаг даргын удирдлагын зөвлөлийн хуралдаанаар улирал бүрийн эхний сарын 5-ны дотор батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

8.а.5. Ажилтан төлөвлөгөө боловсруулахдаа өөрийн ажилд хамаарах хууль, дээд байгууллагын тогтоол, шийдвэр, төлөвлөгөө, Засгийн газрын болон нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг  үндэслэн боловсруулж, хэлтсийнхээ даргаар батлуулж ажиллана.

8.а.6.Хэлтсийн жилийн ажлын төлөвлөгөөг дараа оны нэгдүгээр сарын 5-ны дотор, улирлын төлөвлөгөөг дараа улирлын эхний сарын 5-ны дотор хэлтсийн хурлаар хэлэлцэн, Засаг даргын Тамгын газрын даргаар батлуулна.

8.а.7.Хэлтэс /тасаг/-ууд Тамгын газрын үйл ажиллагааны гүйцэтгэлийн  төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагааны тайлангаа холбогдох мэдээ материалын хамт жил, улирал бүрийн /ажилтнууд сар бүр/ сүүлийн сарын 20-ны дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн  захиргааны зохион байгуулалт, Засаг даргын зөвлөлийн хурал, удирдах ажилтны шуурхай хариуцсан мэргэжилтэнд ирүүлнэ. /Санхүү эдийн засгийн тоо, баримтыг дараа оны 01 дүгээр сарын 05-ны дотор тодотгон өгч болно./

8.а.8. Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс, тасгийн төлөвлөгөө тайланд үндэслэн дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтэс нэгтгэн боловсруулж Тамгын газрын даргаар хянуулан, Засаг даргын удирдлагын зөвлөл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн үнэлэлт дүгнэлт авч Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж, санал шүүмжлэлийн мөрөөр авах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлнэ.

8.а.9. Засаг даргын орлогч, төслийн удирдагч, Тамгын газрын дарга болон хэлтэс, тасгуудын дарга нар өөрийн үйл ажиллагааны тайланг 7 хоног, сар, улирал, хагас жил, жилийн эцсийн байдлаар гаргаж, Хяналт, мониторингийн албанд ирүүлнэ.

8.а.10. Засаг даргын орлогч, төслийн удирдагч, Тамгын газрын дарга болон хэлтэс, тасгуудын дарга нарын тайланг Хяналт, мониторингийн алба нэгтгэж, санал, дүгнэлт, зөвлөмж гаргана.

8.б/ Хурал, зөвлөгөөн зохион байгуулах

8.б.1. Дүүргийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлыг цаашид “зөвлөлийн хурал” гэх, дүүргийн удирдах ажилтан, хороодын Засаг дарга нарын  шуурхай зөвлөгөөнийг 14 хоног тутамд, Тамгын газрын даргын Зөвлөлийн хурлыг сард нэгээс доошгүй удаа хийх ба зайлшгүй шаардлагаар хувиарь харгалзахгүй хийж болно. Тамгын газрын нийт ажилтан, албан хаагчдийн нэгдсэн зөвлөгөөнийг хагас, бүтэн  /6, 12-р сард/ жилд, /зайлшгүй тохиолдолд тухай бүр зарлан хийж болно.

          8.б.2.Засаг даргын зөвлөлийн хуралдааны дэгийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн захиргааны зохион байгуулалт, Засаг даргын зөвлөлийн хурал, удирдах ажилтны шуурхай хариуцсан мэргэжилтэн тусгайлан боловсруулж, Засаг даргын захирамжаар батлан мөрдөнө.Тамгын газрын даргын Зөвлөлийн хуралдааны дэгийг Тамгын газрын дарга баталж, хуралдааны зохион байгуулалт, хэрэгжилтийг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс хариуцан ажиллана.

          8.б.3.Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг жил, улирлын төлөвлөгөөнд тусгаж, хурлын бэлтгэлийг хангуулах ажлыг хариуцан зохион байгуулж, хурлын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, дүгнэх ажлыг хариуцна.

          8.б.4. Тамгын газрын ажилтан, харьяа хэлтэс, тасгийн удирдлага зөвлөлийн хуралд оруулах асуудал, гаргах шийдвэрийн төслийг хурлын дэгд заасан шаардлагын хэмжээнд нарийвчлан боловсруулсан байна. /Боловсруулалтын хувьд шаардлага хангаагүй материалыг хүлээж авахгүй.

          8.б.5.Хэлтэс /тасаг/-ийн ажилтнууд өөрсдийн боловсруулж хуралдаанд оруулсан асуудалтай холбогдож гарсан захирамж, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж, хэрэгжилтийг зохион байгуулна.

          8.б.6.Тамгын газар, хороодын нийт ажилтан, албан хаагчдын зөвлөлгөөнийг хагас, бүтэн жилээр хийж,  хэлтэс, тасаг болон ажилтнуудын ажлын арга барил үр дүн, сахилга хариуцлагыг, дээшлүүлэх асуудлыг хэлэлцэж, хэлтэс, тасгийн ажилд үнэлэлт дүгнэлт өгч байна.

8.б.7. Холбогдох албан тушаалтнууд Засаг даргын захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын тушаалын явц, биелэлтийг Хяналт, мониторингийн албанд заасан хугацаанд хүргүүлж ажиллана.

          8.в/ Гүйцэтгэлийн хяналт шалгалт

          8.в.1.Дүүргийн хэмжээнд зохион байгуулах нэгдсэн хяналт, шалгалтын ажлын жилийн хуваарийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн захиргааны зохион байгуулалт, Засаг даргын зөвлөлийн хурал, удирдах ажилтны шуурхай хариуцсан мэргэжилтэн боловсруулж Засаг даргаар батлуулж гүйцэтгэлийг тооцож ажиллана. Шалгалтын дүнг түүний ач холбогдол, цаашид авах арга хэмжээ шаардлагыг харгалзан Засаг даргын удирдлагын зөвлөлийн хуралд буюу дүүргийн удирдлагад танилцуулна.

          8.в.2. Төрийн дээд шатны байгууллагаас ирсэн тогтоол, захирамж, тушаал, албан даалгавар, төлөвлөгөө, албан бичгийг /цаашид дээд байгууллагын шийдвэр гэх/ Архивын тасгийн Албан хэрэг хөтлөлт, түүний зохицуулалт хариуцсан ажилтан бүртгэж,  танилцуулах хуудсаар дүүргийн удирдлага, хэлтэс, тасгийн дарга нар, уг асуудлыг хариуцсан ажилтанд танилцуулах хуудсанд бичигдсэн нэрийн дарааллаар ажлын 8 цагт багтаан танилцуулж, гарын үсэг зуруулж Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын даргаас  өгсөн үүрэг, тэмдэглэлийг үндэслэн холбогдох хүмүүст өгч, шийдвэрлэлтэд хяналт тавина.

          8.в.3. Тогтоол шийдвэр хариуцсан мэргэжилтэн дээд байгууллагын шийдвэрт хувийн хэрэг, хугацаатай заалтуудад 2 хувь карт нээж, картын 1 хувийг хариуцсан ажилтанд өгч, үлдэх хувийг өөртөө байлган хяналт тавьж биелэлт, үр дүнг тооцож, хувийн хэргийн баяжилт хийж байна.

          8.в.4. Дээд байгууллагын тогтоол шийдвэрийн хугацаатай заалтын биелэлтийг цаг хугацаанд нь, байнга мөрдөх заалтын биелэлтийг улирал бүрийн сүүлчийн сарын 20-ны дотор хэлтэс,  албад Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэнд гарган өгч, дүнг нэгтгэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

          8.в.5. Дүүргийн Засаг даргын захирамж, Тамгын газрын даргын тушаалын биелэлтэд Төрийн захиргааны удирдлагын хэлтэс хяналт тавьж ажиллана

          8.г/ Бичиг хэргийн хөтлөлт, шийдвэрлэлт, боловсруулах

          8.г.1. Албан хэрэг хөтлөлт, түүний зохицуулалт хариуцсан ажилтан ирсэн  албан бичгийг хүлээн авч зөв хаягласан, бүрдэл бүрэн эсэхийг шалгаж  ижилтгэсэн программ хангамжийг ашиглан  компьютерийн санамжид  оруулж, бүртгэл-хяналтын картыг  хөтөлж, картын хамт Засаг даргад, нэр зааж ирсэн албан бичгийг тухайн удирдлагад танилцуулна.

8.г.2. Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын даргаас өгсөн цохолт бүхий хариутай албан бичгийг албан хэрэг хөтлөлт, түүний зохицуулалт хариуцсан ажилтан хүлээж авмагц  бүртгэл хяналтын картын нэг хувийг ирсэн албан бичгийн хамт холбогдох ажилтанд шилжүүлж, хоёр дахь хувийг өөртөө авч шийдвэрлэлтэд нь хяналт тавина.

8.г.3. Хэлтсийн мэргэжилтэн нь албан бичиг /баримт бичгийн төсөл/ хүлээн авмагц удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу тогтоосон хугацаанд  хариу албан бичгийн төсөл бичиг /баримт бичгийн төсөл/-ийн төслийг боловсруулж, Засаг даргын гарын үсэгтэй явуулах албан бичгийн төслийг хэлтэс, албадын даргаар хянуулж, Тамгын газрын даргаас зөвшөөрөл авч тухайн асуудал хариуцсан Засаг даргын орлогчид  танилцуулж санал авсны эцэст Засаг даргад танилцуулна. Засаг даргын орлогчийн гарын үсэгтэй явуулах  албан бичиг /баримт бичгийн төсөл/-т Тамгын газрын даргаас зөвшөөрөл авч, хэлтэс, албадын даргаар хянуулж танилцуулна. Тамгын газрын даргын гарын үсэгтэй явуулах албан бичигт хэлтэс, албадын даргаар хянуулсан байна.

8.г.4. Хариутай баримт бичгийг Тамгын газрын нэг нэгжээс нөгөөд шилжүүлэх тохиолдолд цохолт хийсэн удирдах албан тушаалтанд танилцуулж, саналыг нь харгалзан бичиг хэргийн ажилтанд мэдэгдэж, шилжүүлсэн тухай тэмдэглэл хийлгэнэ.

8.г.5. Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга  хугацаатай  албан бичгийг өдөрт нь цохолт хийж нэгжийн даргад шилжүүлнэ. Нэгжийн дарга ажилтнуудад мөн өдөрт нь цохолт хийж шууд шийдвэрлэж  болох асуудлыг ажлын 1-3 хоногийн дотор яаралтай  албан бичгийн хариуг тэр дор нь өгнө.

8.г.6. Албан бичгийн шаардлага хангаагүй, хэлтэс албадын даргаар хянуулаагүй, Тамгын газрын дарга, асуудал хариуцсан Засаг даргын орлогчид танилцуулаагүй албан бичиг /баримт бичгийн төсөл/-ийг Засаг даргад танилцуулахыг хориглох бөгөөд үүнд Засаг даргын туслах хяналт тавина.

8.г.7. Тамгын газрын Албан хэрэг хөтлөлт, түүний зохицуулалт хариуцсан ажилтан ирсэн хугацаатай бичигт карт нээж, шийдвэрлэлтийн байдалд хяналт тавьж  мэдээг 7 хоног тутамд гаргаж, удирдах албан тушаалтан болон Тамгын газрын даргад танилцуулан дүн мэдээг холбогдох газарт явуулна.

8.г.8. Холбогдох яам, агентлаг, нийслэлийн удирдлагаас ирсэн албан бичгийн хариуг Засаг даргын гарын үсгээр, нэр зааж ирүүлсэн болон дээрх эрх бүхий байгууллагуудын хэлтэс, албадын дарга нарт Засаг даргын орлогч болон Тамгын газрын даргын гарын үсгээр хариу явуулна.

8.г.9. Баримт бичгийн шийдвэрлэх хугацааг зайлшгүй шалтгаанаар өөрчлөх буюу сунгах бол шийдвэрлэх хугацаа дуусахаас 3-аас доошгүй хоногийн өмнө ирүүлсэн байгууллагад мэдэгдэж, хяналтын ажилтанд хандан зөвхөн 1 удаа хуанлийн 30 хоногоор сунгаж, энэ тухай тайлагнаж ажиллана.

8.г.10. Ирсэн хариугүй бичгийг хүлээн авсан албан хаагч хуанлийн 30 хүртэлх хоногийн дотор тухайн бичгийн дагуу ямар ажиллагаа хийгдсэн, хэрхэн шийдвэрлэсэн тухай тэмдэглэл хөтөлж байна. Шийдвэрлэх шатандаа буй бичгийг хариуцсан албан хаагч нь ажлын 10 хоног тутамд шийдвэрлэлтийн талаар явцын тэмдэглэл хөтөлнө.

 Ес. Иргэдийн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх

 9.1. Иргэдэд хүнд суртал чирэгдэлгүй, “Нээлттэй”, ил тод угтаж үйлчлэх зарчмыг удирдлага болгож, Тамгын газрын бүтэц, ажилтнуудын нэр, өрөөний хаяг дугаар, эрхлэх ажлын чиглэлийг нийтэд цахим буюу мэдээллийн булан, самбараар лавлагаа гаргаж, өргөдөл, гомдлыг хүлээн авахдаа Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон холбогдох дүрэм журмийг баримтлаж ажиллана.

9.2. Иргэдтэй хийх уулзалтад дүүргийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/13 дугаар захирамжаар батлагдсан “Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулах журам”–ыг мөрдөнө.

          9.2. Иргэдээс бичгээр болон цахимаар ирүүлсэн өргөдөл гомдлыг байгууллагын болон нэгжийн өргөдөл, гомдол, санал хүсэлт хариуцсан ажилтан хүлээн авч, өргөдөл, гомдлын нэгдсэн программд бүртгэн, удирдлагад шилжүүлэн, биелэлтэд хяналт тавьж ажиллана.

          9.3. Иргэдийн өөрийн биеэр ирж амаар өгсөн буюу утсаар өгсөн санал, гомдлыг Иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлт хариуцсан мэргэжилтэн хүлээн авч өргөдөл, гомдлын нэгдсэн программд бүртгэн, удирдлагад шилжүүлэн биелэлтэд хяналт тавьж ажиллана.

          9.4. Бичгээр буюу амаар ирүүлсэн санал, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдалд уг асуудлыг хариуцсан ажилтан хяналт тавьж, дүнг 7 хоног тутам Засаг даргад эсхүлТамгын газрын даргад танилцуулна.

          9.5. Зарим шаардлагатай санал, өргөдөл, гомдлыг газар дээр нь очиж шалган санал дүгнэлтээ дүүргийн удирдлага буюу Засаг даргын дэргэдэх зөвлөлд танилцуулан шийдвэрлүүлнэ.

          9.6. Төрийн албан хаагч бүр иргэдийн санал, өргөдөл, гомдол бүрт туйлын анхааралтай ажил хэрэгч, шударга хандаж, зохих хууль тогтоомжийн дагуу шуурхай  шийдвэрлэж байна.Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхдээ дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1086 дугаар захирамжаар батлагдсан “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/1054 захирамжаар батлагдсан “Нийслэлийн дотоод удирдлагын нэгдсэн системийг ашиглах журам”-ыг тус тус мөрдөж ажиллана.

          9.7. Иргэдийн санал, өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа албан бичгээр буюу амаар эзэнд нь хариу өгнө. Хэрэв амаар хариу өгсөн бол энэ тухай тэмдэглэл хийнэ. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн тухай тэмдэглэлийг өргөдөл, гомдлын нэгдсэн программд оруулж, энэ тухай иргэнд цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэн хариутай танилцах боломжийг бүрдүүлснээр тухайн иргэнд өргөдөл, гомдлын хариуг өгсөнд тооцно.

          9.8. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан хаагчид нь өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш дараах хугацаанд багтаан хянан шийдвэрлэхийг эрмэлзэнэ.Үүнд:

  • Нэмэлт баримт, мэдээлэл бүрдүүлэх шаардлагагүй, өөрт байгаа мэдээлэл, олгогдсон эрх, үүргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой өргөдөл, гомдлыг ажлын 8 цагийн дотор;
  • Нэмэлт баримт, мэдээлэл бүрдүүлэх, өөр байгууллага, албан тушаалтнаас тодруулга, лавлагаа авч, судалж шийдвэрлэх өргөдөл, гомдлыг ажлын 5 хоногийн дотор;
  • Шалгаж тодруулах шаардлагатай, мөн тодорхой ажиллагаа хийгдэх боловч ажлын хэсэг болон зөвлөл, комисс, хорооны хурлаар хэлэлцүүлэх шаардлагагүй өргөдөл, гомдлыг анх бүртгэсэн өдрөөс хойш ажлын 15 хоногийн дотор тус тус хянан шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
  • Газар дээр нь нягтлан шалгах, судалгаа хийх, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах шаардлагатай, ажлын хэсэг болон зөвлөл, комисс, хорооны хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэх өргөдөл, гомдлыг анх бүртгэсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

          9.9. Өөрийн эрхлэх асуудлын хүрээ болон үндсэн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй нь хамааралгүй асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллага, нэгж, албан хаагч ажлын 3 хоногийн дотор буцааж, буцаалт хийсэн шалтгаан, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан хаагчийн талаарх мэдээллийг өргөдөл, гомдлын нэгдсэн программд тэмдэглэнэ.

          9.10. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар зохион байгуулсан ажлын тайланд байгууллагын хяналт, шинжилгээ, үнэлгээний нэгж /албан хаагч/ нь улирал бүр хяналт-шинжилгээ үнэлгээ хийж, Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, тэмдэглэлийг хавсаргаж, улирал бүрийн сүүлийн сарын 30-ны өдрийн дотор нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд хүргүүлнэ.

9.11. Байгууллагын өргөдөл, гомдлын асуудал хариуцсан албан хаагчид нь байгууллагын хэмжээнд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, албан хаагчдын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдалд хяналт тавих, тайлагнах, удирдлагыг холбогдох мэдээллээр тогтмол хангах, иргэдийн өргөдөл, гомдолд дүн шинжилгээ хийж, санал бодлыг нь байгууллагын үйл ажиллагаа, бодлого шийдвэрт тусгуулах ажлыг зохион байгуулна.

9.12. Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, ирсэн хугацаатай, хугацаагүй албан бичгийг шийдвэрлэх талаар Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдад сахилга хариуцлага тооцох, шагнаж урамшуулах тусгай карт олгох журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан алдаа дутагдал гаргасан албан хаагчдад тус журам болон уг дотоод журамд заасан хариуцлага хүлээлгэнэ.

9.13. Өргөдөл, гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй бол мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэлээр буцааж болно.

Арав. Ажилтан, албан хаагчдад тусламж олгох

 10.1. Ажилтан, албан хаагчдад эрүүл мэнд болон нийгмийн даатгалын тэтгэмжээс гадна дараах тохиолдолд тусламж олгоно. Үүнд:

 10.1.1. Төрүүлсэн болон хадам эцэг, эх, эхнэр буюу нөхөр, төрсөн хүүхэд нас барсан тохиолдолд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5  дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгож, унаагаар үйлчилнэ.

10.1.2. Төрсөн ах, эгч дүү, өвөг эцэг, эмэг эх болон өөрийн нь шууд асрамжид байдаг хүмүүс нас барсан тохиолдолд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгоно. Шаардлагатай тохиолдолд унаагаар үйлчилнэ.

10.1.3. Эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэж эмчлүүлсэн төрийн албан хаагчид Эрүүл мэндийн даатгалын хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан /хэтэрсэн/ хэсэг болон Улсын эмнэлгийн комиссын шийдвэрээр гадаадын улс оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлын тодорхой хувийг хариуцаж төлөх ба мөнгөн тусламж олгоно.

10.1.4. Төрүүлсэн болон хадам эцэг, эх, эхнэр буюу нөхөр, төрсөн хүүхэд, өөрийн нь шууд асрамжид байдаг хүмүүсийг 2 сараас дээш хугацаагаар буюу өөрөө 1.5 сараас багагүй хугацаанд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болсон бол гэр бүлийн гишүүнээ тэтгэхэд зориулан 3 /гурван/ сарын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй мөнгөн тусламж олгоно.

10.1.5. Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь нэг удаа 60 сарын албан тушаалын цалинтай тэнцэх буцалтгүй тусламж, гавьяаныхаа амралтыг эдэлж байхдаа нас барсан тохиолдолд ар гэрт нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгож, унаагаар үйлчилнэ. Төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэний амь насанд урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбогдуулан хохирол учруулсан бол энэ журамд заасан буцалтгүй тусламжийг түүний ар гэрт мөн адил олгоно.

10.1.6. Төрийн албан хаагч шинээр хүүхэдтэй болсон тохиолдолд  300.000 төгрөгийн мөнгөн тусламж, гэр бүл нь амаржсан бол ажлын 5 хоногийн цалинтай чөлөө олгоно.

10.1.7. Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчдыг орон байртай болгоход дэмжлэг үзүүлж 20.000.000 /хорин сая/ төгрөг хүртэлх мөнгөн тэтгэмж олгоно.

10.1.8. Засаг даргын Тамгын газар, хороонд /гэрээт ажилтан хамаарахгүй/ ажиллаж байгаад Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албанд ажилласан хугацааг харгалзан 36 хүртэл сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

10.1.9. Гэр хороололд амьдардаг албан хаагчид, үйлчилгээний ажилчдын түлээ, нүүрсний тээврийн зардлыг бүрэн болон үнийн дүнгийн 30 хүртэл хувийг хөнгөлнө.

10.1.10. Ажилтнуудаас шинээр гэр бүл болох, Төрийн одон медалиар шагнуулах, докторын зэрэг хамгаалах, цэргийн цол ахих, гадаадын улс оронд  сургуульд суралцах онцгой үйл явдал тохиолдох үед тухайн албан тушаалын нэг сарын цалин буюу үнэ бүхий зүйл олгоно.

 10.1.11. Энэхүү журам нь Засаг даргын Тамгын газарт болон хороонд ажиллаж байгаад гавьяаныхаа /өндөр насны/ амралтад гарсан ахмадуудад нэгэн адил үйлчилнэ.

10.1.12. Хөдөлмөрийн гэрээгээр улирлын чанартай түр ажлын байранд ажиллаж байгаа сахиул, үйлчлэгч, галч болон урамшилтай идэвхтэн, сонгуультнуудад энэ журам үйлчлэхгүй.

10.1.13. Монгол Улсын төрийн жинхэнэ болон үйлчилгээний албанд ажиллаж байх үедээ аливаа этгээдийн халдлагад өртсөн тохиолдолд гэмтлийн зэргээс шалтгаалан хүнд гэмтэл авсан үед байгууллагаас авч байгаа 2 сарын цалинтай тэнцэх буцалтгүй тусламж олгоно.

 Арван нэг. Хэлтэс /тасаг/, ажилтнуудын ажлыг дүгнэх

 11.1. Тамгын газар хэлтэс, албад, хороод,албан хаагчдын ажлыг албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүрэг, Засаг даргатай байгуулсан батламж гэрээ, Тамгын газрын дарга бөгөөд төсвийн шууд захирагч, нэгжийн менежертэй байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө, дээд байгууллага, Засаг даргын шийдвэрээр өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, ажлын үр дүн, ажил үйлчилгээг мэдлэг боловсрол, ажлын арга барилаа дээшлүүлэх талаар хийсэн ажлыг нь үндэслэн улирал, хагас, бүтэн жилээр дүгнэж, хэлтэс, албад, хороодын дарга нар хүн нэг бүрт үнэлэлт дүгнэлт өгнө.

11.2. Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын ажлын үр дүн, эрхэлсэн ажлын чиглэлээр санаачлагатай ажиллаж гаргасан амжилтыг харгалзан үзэж “бүрэн хангалттай” үнэлгээ авсан албан хаагчдад 1 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх, “хангалттай” үнэлгээ авсан албан хаагчдад 0.5 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгоно.

11.3. Төрийн захиргааны албан хаагчийн үйл ажиллагаа, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн илтгэх хуудас, үнэлгээг ажилтны тайлангийн хамт байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн албан хаагчдад өгч хувийн хэрэгтээ хадгална.

11.4. Батлагдсан үзүүлэлтүүдийн дагуу хэлтэс, тасгийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг оны эцэст комисс гарган дүгнэж, байр эзлүүлнэ. Комиссын дарга нь: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, нарийн бичгийн дарга нь Хүний нөөц, хариуцсан мэргэжилтэн байна. Гишүүдэд хэлтэс, тасгийн дарга нар орно. Тэргүүн байр эзэлсэн хэлтэс, хороог шагнаж урамшуулна.

11.5. Дүүргийн шагнал олгох журмыг Засаг даргын захирамжаар батлуулж мөрдөнө.

Арван хоёр. Шагнал, урамшил

 12.1. Эрхэлсэн ажил албандаа чанарын ахиц, амжилт гаргасан ажилтныг дор дурдсан шагналаар шагнаж урамшуулна. Үүнд:

 Засаг даргын шагнал

а/ Засаг даргын нэрэмжит шагнал                  350.000 төгрөг

б/ Дүүргийн Хүндэт тэмдэг                              200.000 төгрөг

в/ Өргөмжлөл                                                  150.000 төгрөг

г/ Баярын бичиг                                              100.000 төгрөг

 12.2. Эрхэлсэн ажилдаа идэвхи санаачлагатай, үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдыг Монгол Улсын төрийн дээд шагнал одон медаль, Яам, агентлаг болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шагналд тодорхойлно.

12.3. Монгол Улсын Засгийн газрын шагнал, салбарын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан хүмүүст Засгийн газраас тогтоосны дагуу дагалдах мөнгөн шагналыг олгоно.

12.4. Үнэнч шударга, шуурхай, шинэлэг арга барилаар ажиллаж байгаа тэргүүний ажилтнуудыг байгууллагын зардлаар гадаадад туршлага судлуулах, амралт, рашаан сувилалд амруулах, аялал жуулчлалаар явуулах, албан тушаал дэвшүүлэх, дараалал харгалзахгүйгээр эхний ээлжинд орон сууцны хөнгөлөлт үзүүлэх, сургууль, курст урамшууллын хэлбэрээр хөнгөлөлт үзүүлж суралцуулах зэрэг урамшууллын бүх арга хэмжээг авна.

12.5.Тамгын газарт /хороонд/ тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, олон жил /10-аас доошгүй жил/ ажилласан төрийн албан хаагчид насны ой /50, 60/, тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан 300.000 төгрөгний үнэ бүхий зүйл дурсгана.

12.6. Болзол журам, зааварт заасан нөхцөлийг хангасан ажилтнуудын зэрэг, дэв олгуулах асуудлыг Нийслэлийн Засаг даргад холбогдох материалыг бүрдүүлж шийдвэрлүүлнэ.

12.7. Шагнал урамшил, буцалтгүй тусламжийн хэмжээг төсвийн жилийн эхэнд шинэчлэн тогтоож мөрдөнө.

12.8. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны санхүүгийн үр дүн болон урсгал зардлын хэмнэлтийг дараахь байдлаар зарцуулна.

 а/ Хэмнэгдсэн хөрөнгөний 80 хүртэл хувийг албан хаагчдын урамшуулалд;

б/ Хэмнэгдсэн хөрөнгөний 20 хүртэл хувийг албан хаагчдын сургалтад.

 Арван гурав. Албан томилолт 

13.1. Албан томилолтоор ажиллах ажилтны ажлын удирдамж батлагдсаны дараа албан томилолтыг Засаг дарга, Тамгын газрын дарга, тэдний эзгүйд орлосон дарга нар гарын үсэг зурж олгоно.

13.2. Томилолтын хугацаа сунгах, урьдчилан дуудахыг Засаг даргын Тамгын газрын дарга түүний эзгүйд томилолт олгосон даргын зөвшөөрлөөр шийдвэрлэнэ.

13.3. Томилолтоор ажилласан ажилтан ажлаа Засаг дарга, эсвэл Тамгын газрын даргад 7 хоногийн дотор тайлагнана.

 Арван дөрөв. Ажил хүлээлцэх

 14.1. Тамгын газрын албан хаагч ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, ажилд томилогдсон, өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх буюу эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тохиолдолд уг журмын дагуу ажил хүлээлцэж, ажлаас халах, чөлөөлөх, ажилд томилох тухай тушаал, захирамжид ажил хүлээлцэх ажлын хэсэг, хугацааг тусгана.

14.2. Ажил хүлээлцэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд холбогдох хэлтсийн дарга, хүний нөөцийн ажилтан, архив, бичиг хэргийн ажилтан, бусад холбогдох ажилтан орно.

14.3. Ажлаас халах, чөлөөлөх, ажилд томилох тухай тушаал, захирамжид ажил хүлээлцэх хугацааг тодорхой заагаагүй тохиолдолд албан хаагчийг ажлаас чөлөөлөх, халах тухай тушаал гарсан даруй ажлыг хүлээлцэнэ. Ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан албан хаагчид зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан гарсан тохиолдолд ажил хүлээлцүүлэх хугацааг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тухайн шалтгаан арилтал түр хугацаагаар хойшлуулж болно.

14.4. Ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан албан хаагч нь уг албан тушаалд шинээр томилогдсон албан хаагчид, хэрэв уг албан тушаалын томилгоо хийгдээгүй бол Ажлын хэсэгт ажлаа биечлэн хүлээлгэн өгнө.

14.5. Ажлын хэсэг нь ажил хүлээлцсэн тухай тэмдэглэл хөтөлж, ажил хүлээлцсэн актыг 3 хувь үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулна.

14.6. Ажил хүлээлцсэн актад дараах зүйлийг тусгана.

14.6.1. Ажил хүлээлцсэн газар, он сар, өдөр, хугацаа, ажил хүлээлцэхэд байлцсан албан тушаалтан;

14.6.2. Энэ журмын 14.7-д заасан баримт бичгийн жагсаалт;

14.6.3. Хүлээлгэж өгсөн баримт бичгийн жагсаалт, тоо хэмжээ;

14.6.4. Чөлөөлөгдсөн, халагдсан албан хаагчаас актад тусгуулахыг хүссэн бусад асуудал;

14.6.5. Ажил хүлээлцсэн актад хүлээлгэн өгч буй эд, хөрөнгө, техник хэрэгслийн жагсаалт.

14.6.6. Бусад

14.7. Ажил хүлээлцэх ажлын хэсэг дараах ажлыг хүлээлцүүлнэ:

14.7.1. Тухайн албан хаагчийн ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтын дагуу өдөр тутам хийж гүйцэтгэсэн болон гүйцэтгэх ажлын жагсаалт;

14.7.2. Төсвийн захирагч, менежертэй байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн болон хийж гүйцэтгэх ажлын жагсаалт, тэдгээрийн хэрэгжилтийн явц, холбогдох бичиг баримт;

14.7.3. Ажилтны хариуцан гүйцэтгэж байсан албан хэргийн холбогдолтой материал баримт бичиг, цаасан болон компьютерт файлаар хадгалагдаж буй албан ажлын холбогдолтой материал, тэдгээрийн байршил;

14.7.4. Хороо комисс, ажлын хэсэг, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа бол тэдгээрийн явцын талаар дэлгэрэнгүй тайлан;

14.7.5. Чөлөөлөгдсөн, халагдсан албан хаагчаас удирдлагад заавал мэдэгдэх ёстой өөрийн ажил үүрэгтэй нь хамаарал бүхий бусад газар, хэлтэс, нэгжтэй холбоотой ажлыг тусгасан тэмдэглэл.

14.8. Байгууллага, нэгжийн удирдах албан тушаалтан ажлаа хүлээлгэн өгөхдөө шинээр томилогдсон албан тушаалтанд, эсхүл Ажлын хэсэгт энэ журмын 14.7-т зааснаас гадна дараах асуудлыг танилцуулж, холбогдох баримт бичиг, тайлан тэнцэл, материалыг хүлээлгэн өгнө.

 14.8.1. Байгууллагын буюу нэгжийн бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг

14.8.2. Байгууллагын /нэгжийн/ үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд туссан эрхэм зорилго, хэтийн зорилт, тэдгээрийн биелэлт, цаашид хэрэгжүүлэх бодлого, зорилт

14.8.3. Эрхлэх асуудлын хүрээний төсөв, санхүүжилт болон гадаадын зээл, тусламж, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээ, тэдгээрийн хэрэгжилтийн явц

14.8.4. Байгууллагын санхүүгийн тайлан тэнцэл, байгууллагын мэдэлд байгаа эд хөрөнгийн жагсаалт, үнэлгээ

14.9. Ажлын хэсэг ажил хүлээлцэх ажлыг зохион байгуулахдаа журмыг оролцогчдод урьдчилж танилцуулан бэлтгэл ажлыг хангуулж, ажлаа хүлээлгэн өгч байгаа албан хаагчийн албан хэрэгцээнд байсан эд, хөрөнгө, техник хэрэгслийг иж бүрэн хүлээн авч, тойрох хуудсыг бөглүүлсний дараа цалин хөлс, холбогдох тооцоог хийх, уг журмын 14.7, 14.8-т заасан баримт бичгийг бүрэн хэмжээгээр хүлээн авах, ач холбогдолтой гэж үзсэн тодорхой асуудлыг албан хаагчаас тусгайлан хүлээлгэж өгөхийг шаардах, бүрдүүлэх үүрэгтэй. Ажил хүлээлцэх актыг үйлдсэнээр тухайн ажлаас чөлөөлөгдсөн буюу халагдсан албан хаагчид тойрох хуудас олгож, холбогдох тооцоог хийлгүүлнэ.

14.10. Ажил хүлээлцэх явцад хариуцлагагүй хандсан буруутай лбан тушаалтан, албан хаагч, ажлын хэсгийн гишүүдэд хууль тогтоомж, дүрэм журамд заасны дагуу хариуцлага тооцно.

 Арван тав. Харуул хамгаалалтын ажилтан,  угтах ажилтны үүрэг

 15.1. Тамгын газрын угтах үйлчилгээний ажилтан нь ажилтан, албан хаагч нэг бүрийг ажилд ирсэн завсарласан, ажлын цагаа дуусгавар болгосон, ажлын цагаар гадагшаа явж ажил үүрэг гүйцэтгэсэн болон томилолтоор ажилласан, өвчтэй чөлөөтэй байсан цагийн бүртгэлийг цахим болон цаасан хэлбэрээр 15 хоног тутам Аж ахуйн тасгийн даргад, Тамгын газрын  даргад танилцуулна.

15.2. Угтах ажилтан нь Тамгын газрын хэлтэс, албадын ажилтнуудтай уулзахаар ирсэн иргэдээс хэнтэй ямар хэргээр уулзах гэж байгааг тодруулж, уг ажилтан байгаа эсэх талаар мэдээлэл өгч бичиг баримтыг нь шалгаж, хувцасыг нь өлгүүрт өлгүүлэн орохыг зөвхөн ажлын цагт зөвшөөрнө.

15.3. Угтах ажилтан нь Засаг даргатай уулзах иргэдийг 7 хоног бүрийн пүрэв гаригт уулзах уулзалтын цагийн хуваарийг Засаг даргын туслахтай хамтран зохион байгуулна.

15.4. Угтах ажилтан нь Тамгын газраар үйлчлүүлэхээр ирсэн иргэдийг Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, холбогдох хэлтэс, албадын дарга нартай уулзуулж асуудлыг шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

15.5. Угтах ажилтан болон харуул хамгаалалтын ажилтан үүргээ гүйцэтгэж байхдаа Тамгын газрын байранд орж гарч байгаа үйлчлүүлэгчдийн бичиг баримтыг нарийвчлан шалгаж, сонор сэрэмжтэй ажиллана.

 15.6. Ажлын цагаар өрөөнөөсөө орж гарах, завсарлах, тарах үед өрөөгөө цоожилж байхыг ажилтнуудаас шаардаж, лац тэмдэгийг шалгаж, түлхүүрийг хүлээн авна.

15.7. Харуул хамгаалалтын ажилтан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд Тамгын газрын байрнаас алдагдсан албаны болон ажилтнуудын эд хөрөнгийг харуул хамгаалалтын ажилтан хариуцаж хохиролгүй болгоно.

15.8. Цайны цаг, амралтын өдөр, ажил тарсны дараа гадны иргэдийг Тамгын газрын өрөөнүүд, коридорт байлгахгүйгээр хяналт тавина. Ажлын цаг тарсны дараа Тамгын газрын албан хаагчтай уулзах үндэслэл бүхий шалтгаангүй бол дотогш нэвтрүүлэхийг хориглоно. Харуул хамгаалалтын  ээлжийг муу хүлээлцүүлснээс үүдэн гарсан өмчийн болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй маргаантай асуудлыг Аж ахуйн тасгийн дарга хариуцна.

15.9. Тамгын газарт согтууруулах ундаа хэрэглэсэн иргэнийг оруулахыг ямарч тохиолдолд хориглоно.

15.10. Харуул хамгаалалтын ажилтан нь дараагийн Харуул хамгаалалтын ажилтанд ажлаа хүлээлцэхдээ орчны модыг усалж, машины зогсоолын цас, хогийг бүрэн цэвэрлэж хүлээлцэнэ. Харуул хамгаалалтын рапортыг Аж ахуйн тасгийн дарга уншиж, дараагийн хамгаалалтын ажилтанд цохолт хийж хүлээлцүүлнэ.

15.11. Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид нь нийтээр амрах баярын өдрүүдэд Засаг даргын захирамжийн дагуу гаргасан хуваариар хариуцлагатай эргүүл, жижүүрийн үүрэг гүйцэтгэж, холбогдох цаг үеийн мэдээллийг дээд шатны байгууллага, албан тушаалтанд тухай бүр мэдэгдэж, тэмдэглэл хөтлөнө.

15.12. Нэгжийн дарга нарыг ерөнхий эргүүлээр, албан хаагчдыг хариуцлагатай жижүүрээр ажиллуулна. Хариуцлагатай жижүүр нь байгууллагын байранд үүрэг гүйцэтгэж, хороодоос 2 цаг тутам мэдээ авч, зөрчил илэрсэн тохиолдолд нэн даруй ерөнхий эргүүлд мэдэгдэж, өгөгдсөн үүрэг даалгаврыг шуурхай биелүүлэх үүрэгтэй.

15.13. Ерөнхий эргүүл нь байгууллагын хариуцлагатай жижүүр, Тамгын газрын харуул хамгаалалтын ажилтантай байнгын холбоотой ажиллаж, ямар нэгэн зөрчил, осол болсон тохиолдолд хариуцлагатай жижүүрийг шуурхай удирдлагаар хангаж, боломжит анхан шатны арга хэмжээг зохион байгуулж, Онцгой байдал, түргэн тусламж, шуурхай алба болон бусад шаардлагатай байгууллага, нэгж, Засаг дарга болон байгууллагын удирдлагад мэдэгдэх үүрэгтэй.

15.14. Хариуцлагатай жижүүр захирамжид заасан хугацаанд үүргээ хэрхэн гүйцэтгэсэн тухай жижүүрийн дэвтэрт бичиж тэмдэглэл хөтлөн дараагийн ээлжийн хариуцлагатай жижүүрт хүлээлгэн өгнө.  

 Арван зургаа. Бусад зүйл.

 16.1. Энэхүү дотоод журамд Засаг даргын захирамжаар нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд тэдгээр нь журмын салшгүй хэсэг байна.

16.2. Энэ журмыг ажилтан, албан хаагчдад нийтээр уншиж судалж, сурталчлах боломжоор хангана.