Санхүү, төрийн сангийн хэлтэс

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedInPrint this page

Санхүү, төрийн сангийн хэлтэс

Алсын хараа:

Дүүргийн эдийн засгийн бодлого, засаг даргын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртэй уялдуулан үйл ажиллагааг орлогоороо зарлагаа нөхөн бие даан санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг бий болгон ажиллах, хөрөнгийн нөөцийг бүрдүүлэх арга замыг судалж хэрэгжүүлснээр хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлэх, төсвийн хөрөнгийг зүй зохистой байршуулж, улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг үе шаттайгаар бүрэн нэвтрүүлж, дүүрэг нийгэм эдийн засгийн хувьд бие даасан хараат бус болохыг эрхэмлэнэ.

Эрхэм зорилго:

Дүүргийн эдийн засаг, нийгмийн үйл ажиллагааг бүхий л салбарын хүрээнд хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх, төсвийн хөрөнгийг зөв зохистой зарцуулахад бүртгэлээр тавих хяналтыг өндөржүүлж, төрийн сангийн шуурхай үйлчилгээг бий болгож санхүүгийн үр дүнгийн тайлагналыг ил тод болгоход Санхүү, төрийн сангийн хэлтсийн эрхэм зорилго оршино.

 

Үйл ажиллагааны чиглэл:

  • Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг бүрэн нэвтрүүлж, бүртгэлээр тавих хяналтыг өндөржүүлэх
  • Татварын орлогын бааз суурийгөргөжүүлж, орлого бүрдүүлэх арга хэлбэрийг оновчтой болгох замаар орон нутгийн төсвийн орлогыг бүрэн бүрдүүлэх.
  • Засгын газрын Нягтлан бодох бүртгэлийн шинэчлэлийг хэрэгжүүлж, төсвийн төлөвлөлтийг дунд хугацаагаар болон хөтөлбөр арга хэмжээгээр төлөвлөж, үр дүнг тооцон санхүүжүүлэх.
  • Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих, төрийн сангийн гүйлгээг цахим системээр гүйцэтгэх
  • Санхүүгийн ажилчдын мэргэжлийн  мэдлэг, урчадварыг нэмэгдүүлж, тэднийг хөгжүүлэх , давтан сургах

Хэлтсийн бүтэц зохион байгуулалт

д/д Албан тушаал Овог нэр Өрөөний утас
1 Хэлтсийн дарга Ц.Өсөхбаяр 261008
2 Ерөнхий ня-бо О.Бурмаа 261648
3 Төрийн сангийн ахлах мэргэжилтэн Д.Өлзийцэцэг 267077
4 Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн Ш.Цэнд-Аюуш 264081
5 Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн Г.Баттунгалаг 267090
6 Сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн О.Оргилсайхан 261648
7 Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн Г.Номуундарь 267357
8 Зарлага хариуцсан төсвийн мэргэжилтэн Б.Одмандах 263361
9 Салбар хариуцсан төсвийн мэргэжилтэн Э.Бүгүнүтэй 266477
10 Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Д.Сарантуяа 267012
11 Санхүүжилт хариуцсан мэргэжилтэн Д.Болортуяа 266273
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedInPrint this page