Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedInPrint this page

Эрхэм зорилго:

Монгол улсын Засгийн газар, Нийслэл, Дүүргийн засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлж, иргэдийнхээ эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолыг бүх талаар хангахад чиглэсэн төрийн үйлчилгээг үзүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Дүүргийн хөгжлийг тодорхойлохуйц тохижилт, бүтээн байгуулалт, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, бодлого тодорхойлоход оролцох, шийдвэрийг хэрэгжүүлэх, удирдлагуудыг мэдээ мэдээллээр хангах, иргэдийн оролцоонд тулгуурласан шийдвэрийг гаргах.
  • Төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүртээмжтэй хүргэх, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, иргэд байгууллагаас ирсэн санал санаачилгыг дэмжих, санал гомдлыг шийдвэрлэх,
  • Дүүргийн хүн амын байршил, бодит хэрэгцээтэй уялдуулан хүн амд дэд бүтцийг ойртуулах, шинээр авто зам тавих, цахилгаан, дулаан, усны хангамж, орчны гэрэлтүүлгийг сайжруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх.
  • Хог хаягдлын менежментийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, зохиомол чийглэг орчин бий болгох, гудамж зам, талбайн тохижилтонд архитектурын шийдлийг тусган хэрэгжүүлэх

Хэлтсийн бүтэц зохион байгуулалт

ТОХИЖИЛТ, НИЙТИЙН АЖ АХУЙН ТАСАГ
1 Б.Отгонхүү Хэлтсийн дарга 266474
2 Б.Баясгалан Гэрэлтүүлэг, хот тохижилт хариуцсан мэргэжилтэн 267020
3 А.Монголжингоо Байгаль орчин,  орчны бохирдол, хог хаягдал хариуцсан мэргэжилтэн 266579
4 Х.Азжаргал Зам,  тээвэр, барилга байгууламж, холбоо хариуцсан мэргэжилтэн 267020
5 Г.Лхамсүрэн Дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн 266579
6 С.Алтанзул Сууц өмчлөгчдийн холбоо хариуцсан мэргэжилтэн 266579
7 О.Түвшинтөгс Тохижилт, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн 267020
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedInPrint this page