Түүхэн замнал

Монгол Улсын нийслэл хөгжлийнхөө явцад 28 удаа нүүдэл сэлгэж, 1778 онд Богд Хан уулын ард тунгалаг туулын хөвөөнд шилжин суурьшжээ.1786 онд одоогийн Монгол бөхийн өргөө байрлаж буй суурин дээр Цэцэн хан аймгийн суурин жасаа байгуулснаар Улаанбаатар хотын анхны тулгын чулуу сүндэрлэж, гал голомтоо асаасан түүхтэй .

Баянзүрх дүүрэг нь 1965 оны 4 дүгээр сард БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын зүүн хэсэгт 65 мянган га нутаг дэвсгэрийг хамран " Найрамдалын район " нэртэй байгуулагдаж байв. Удаах тохиолоор 1992 онд УИХ-ын 18 дугаар тогтоолын дагуу "Баянзүрх дүүрэг" болон тогтжээ.