ТАНИЛЦУУЛГА
Дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штаб нь батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн биелэлтийг орон нутагт хангах ажлыг тайван болон онцгой нөхцлийн үед зохион байгуулах, аж ахуйн нэгж, иргэдэд мэргэжил арга зүйн удирдлага туслалцаа үзүүлэх, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Батлан хамгаалах хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчнийг дайчилгаагаар нөхөн хангах төлөвлөлтийг боловсронгуй болгох, дайчилгааны томилгоот албан тушаалтан, дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалтын чанарыг дээшлүүлэх, цэргийн алба хаах хэлбэрүүдийг сурталчлах, дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтыг ханган биелүүлэх, батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй шуурхай хүргэх