“Уулзалт” өдөрлөг боллоо

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedInPrint this page

Нийслэлийн хэмжээнд жил бүр уламжлан болон зохион байгуулагддаг номын баяр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийтийн номын сандТөрийн захиргааны удирдлагын хэлтсээс “уулзалт” өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгт Баянзүрх дүүргийн иргэн, бэлтгэл хошууч генерал Ч.Улаанхүү уригдан оролцсон юм. Мөн Батлан хамгаалахын Их сургуулийн сонсогч оюутан залуус оролцождүүргийн нийтийн номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн бэлтгэл хошууч генерал Ч.Улаанхүүөөрийн бүтээл болох “Цэргийн аюулгүй байдал”, “Аюулгүй байдлын үндэс”, “Аюулгүй байдлын онол, арга зүй” зэрэг номуудаа танилцуулсан. Мөн өөрийн гавьяаны намтар түүхээ залуу хойч үетэйгээ хуваалцан дурсамж дүүрэн яриа өрнүүллээ.

 

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedInPrint this page

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *