Ёс зүйн дүрэм

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, тогтоомжид нийцүүлэн гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын тушаалыг сахин биелүүлж, нийтийн ашиг сонирхолд захирагдан төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, өргөсөн тангарагтаа үнэнч байх нь Төрийн албан хаагчийн хуульд заасан чиг үүрэг, нийгмийн шударга ёсыг хэрэгжүүлэх, нэр төрийг хамгаалж, цэвэр ариун байлгах гол нөхцөл мөн.

Төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргах нь нийгмээс төрийн байгууллагад итгэх итгэлийг алдагдуулах, төрийн алба, байгууллагын нэр хүндэд хор хохирол учрах тул төрийн албаны ажилтан, албан хаагчид бүр энэхүү дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг заавал дагаж мөрдвөл зохино.

НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1 Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын /цаашид байгууллагын гэх/ албан хаагчдын үйл ажиллагаанд баримтлах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэхэд энэ дүрмийн зорилго оршино.

1.2 Албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хууль тогтоомж энэхүү дүрмээр зохицуулагдах бөгөөд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаандаа Төрийн албан хаагчийн ёс зүйн зарчмыг баримтлан ажиллана.

1.3 Албан хаагч бүр энэхүү дүрмийг дагаж мөрдөн байнгын хяналт, хариуцлагын тогтолцоог дотооддоо бүрдүүлэн ажиллана.

ХОЁР. Үйл ажиллагаанд баримтлах зарчим

2.1 Байгууллагын ажилтан, албан хаагч нь үйл ажиллагаандаа дор дурдсан зарчмыг баримтлан ажиллана.

2.1.1 Шударга ёсны

2.1.2 Хууль дээдлэх

2.1.3 Тэгш байдал

2.1.4 Хариуцлага хүлээх

2.1.5 Олон нийтэд үйлчлэх

2.1.6 Захирах, захирагдах ёсыг хэрэгжүүлэх

ГУРАВ. Байгууллагын ажилтан, албан хаагчийн эрхэмлэн дээдлэх зүйлс

3.1 Байгууллагын ажилтан, албан хаагч нь энэ дүрмийн 2.1-д заасан зарчмын хүрээнд төрийн бодлого, байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэн, төрийн үйлчилгээг үзүүлэхдээ дор дурдсан зүйлсийг эрхэмлэн дээдэлнэ.

3.1.1 Шударга ёсны зарчмын хүрээнд: Хүлээсэн үүрэгтэй үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан, ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус шударга бус явдалтай эвлэршгүй байж, бусдыг манлайлан ажиллах:

3.1.2 Хууль дээдлэх зарчмын хүрээнд: Авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох эрх зүйн актыг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгоно.

3.1.3 Тэгш байдлын зарчмын хүрээнд: Байгууллагын ажилтан, албан хаагч болон үйлчлүүлэгч, иргэн бүртэй адил тэгш алагчлалгүй харьцан байгууллагын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах

3.1.4 Хариуцлага хүлээх зарчмын хувьд: Албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай өөрийн мэдлэг чадварыг байнга дээшлүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх:

3.1.5 Олон нийтэд үйлчлэх зарчмын хүрээнд: Төрийн үйлчилгээг олон нийтэд чанартай, хүртээмжтэй, шуурхай соёлтой хүргэж, нийтийн албыг өөрийн хувийн ашиг сонирхлын өмнө төлөөлөхгүй байж, тэдний итгэлийг хүлээж ажиллах

3.1.6 Захирах, захирагдах ёсыг хэрэгжүүлэх зарчмын хүрээнд: Дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлж ажиллана.

ДӨРӨВ. Ёс зүйн хэм хэмжээ

4.1 Байгууллагын албан хаагч нь энэхүү дүрмийн 3.1.1-д заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

4.1.1 Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах

4.1.2 Өөрийн өмчийн байдал тэдгээрт орсон өөрчлөлт, орлогын талаарх мэдээллээ эрх бүхий байгууллагад хуулийн дагуу заасан хугацаанд мэдэгдэх:

4.1.3 Албан үүргээ гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүйн улмаас ашиг сонирхол нь хөндөгдөх дотоод, гадаадын аливаа иргэн, хуулийн этгээдэд давуу байдал олгох тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх, тэднээс шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл авах, хууль бусад хангамж эдлэхгүй байх:

4.1.4 Албан тушаалтан нийтийн албыг өөрийн хувийн ашиг сонирхлын өмнө төлөөлөхийг хориглоно.

4.1.5 Байгууллагын албаны мэдээллийг албаны бус зорилгоор ашиглахгүй байх, хувийн ашиг сонирхолд автахгүй ажиллах

4.2 Байгууллагын ажилтан, албан хаагч нь энэхүү дүрмийн 3.1.2 -д заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

4.2.1 Үндсэн хууль, Авлигын эсрэг хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт байгууллагын хэмжээнд мөрдөгдөж байгаа дүрэм журмыг чанд баримтлах:

4.2.2 Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу ажил үүргээ чанартай, үр бүтээлтэй хийж гүйцэтгэх: 4.2.3 Хууль зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх:

4.2.4 Албан үүргээ гүйцэтгэж байхдаа төр байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байж, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахыг хориглох, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх:

4.2.5 Албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигын талаарх мэдээллийг нэн даруй өөрийн шууд харьяалах удирдлага болон Авлигатай тэмцэх газарт мэдээлэх:

4.3 Байгууллагын ажилтан, албан хаагч нь энэхүү дүрмийн 3.1.3 -т заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

4.3.1 Төрийн үйлчилгээг үзүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу тухайн хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг,

үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн хандлагаар нь ялгаварлан гадуурхахгүй байх;

4.3.2 Танил тал, найз нөхөд, гэр бүл, төрөл садангийн хүмүүс ажиллаж байгаа байгууллага, тэдний ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, албаны нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахыг цээрлэх;

4.3.3 Албан тушаалын бүрэн эрхээ нийтийн албанд бус хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглох: 4.3.4. Бусад ажилтан, албан хаагчийн үйл ажиллагаанд хувийн ашиг сонирхлоор хандан хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгөхийг хориглох: 4.3.5. Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны акт гаргах, удирдах, хянах, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэхэд оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргах, ашиг сонирхлын зөрчил үүссэн бол тухай тайлбарыг хууль тогтоомжын дагуу шийдвэрлүүлэх, өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.

4.4 Байгууллагын ажилтан, албан хаагч нь энэхүү дүрмийн 3.1.4-т заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө.

4.4.1 Өөрийн мэдлэг чадвар, дадал туршлагаа байнга хөгжүүлж, төрийн албаны нэр хүндийг ямагт дээдлэн, хүндлэх:

4.4.2 Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг цаг тухай бүрт нь чанартай гүйцэтгэж, нийтийн болон хувийн ашиг сонирхол үүсгэхгүй байх:

4.4.3 Албан тушаалтан албан үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохыг хориглоно

4.4.4 Албан ажлаа хийх явцад шаардлагатай мэдээлэл, нийтийн болон хувийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдлыг санаатайгаар болон санамсаргүй байдлаар нуун дарагдуулахыг цээрлэх:

4.4.5 Албан тушаалтан хууль тогтоомж, олон улсын гэрээгээр болон Засгийн газраас баталсан журмаар зөвшөөрсөн ажил, багшлах, эрдэм

шинжилгээний болон бүтээлч ажил, төмс хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, сургалт-аялал эрхлэхээс бусад ажил, үүрэг гүйцэтгэхгүй байх

4.5 Байгууллагын ажилтан, албан хаагч нь энэхүү дүрмийн 3.1.5-т заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө.

4.5.1 Албан үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх:

4.5.2 Хууль ёсыг дээдлэн хүндэтгэж хувийн ашиг сонирхлыг хойш нь тавьж, нийтийн дэг журмыг баримтлан иргэдтэй төлөв төвшин харилцах:

4.5.3 Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг зохих дүрэм, журмын дагуу цаг алдалгүй, ил тод, түргэн шуурхай хүргэх

4.5.4 Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан хуулиар зөвшөөрснөөс бусад бэлэг, хандив санхүүгийн туслалцаа авах, хүсэхийг хориглох:

4.5.5 Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэсний төлөө аливаа төлбөр авахыг хориглоно

4.6 Байгууллагын ажилтан, албан хаагч нь энэхүү дүрмийн 3.1.6-т заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө.

4.6.1 Удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэр үр дагавар нийтийн болон хувийн ашиг сонирхол үүсэж байвал энэ талаар урьдчилан анхааруулж байх:

4.6.2 Захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж удирдлагаас гаргасан хуульд нийцсэн, ашиг сонирхлын ямар нэгэн зөрчилгүй өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх:

ТАВ. Хариуцлага

5.1 Албан тушаалтны албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөж байгаа нөхцөл байдлын талаар олж мэдсэн төрийн бүх шатны байгууллагын албан хаагч нь тухайн байгууллагын удирдах албан тушаалтан, холбогдох байгууллагад мэдээлнэ

5.2 Дээр дурдсан ёс зүйн дүрмийг мөрдлөгө болгоогүй ажилтан, албан хаагчдыг тус Дүүргийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хороогоор авч хэлэлцэх ба хариуцлага тооцно.

5.3 Албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэхдээ хувийн ашиг сонирхолд автсан тохиолдолд тухайн албан тушаалтныг удирдах эрх бүхий албан тушаалтан нь Авлигатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагаар шалгуулж болно.

5.4 Албан тушаалтны ашиг сонирхлын зөрчил үүссэн нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд тухайн албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болно.