1-р хороо

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedInPrint this page

Манай хороо 1965 онд ЗХУ-ын тусламжтайгаар орон сууцны 1-р хороо хорин нэртэй анх байгуулагдсанаас хойш 12 жилийн дараа 1977 онд МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны 323, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 377, УБ хотыг АДХГ захиргааны 26-р тогтоолоор ОСГ-ны 1-р хороог зохион байгуулж, 1992 онд Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн шинэчлэн зохион байгуулжээ. Хүн амын хувьд 1-р хороо анх 600 өрх, 3345 хүн амтай байсан бол 2004 оны 12 дугаар сарын 03 өдөр 1300 өрх, 5112 хүн ам, өнөөдрийн байдлаар нийт 1610 өрх 5826 хүн амтай болон өргөжиж байна.  55,61 га газартай. Урд талаараа БЗД-ийн 3-р хороотой туннелээр, баруун талаараа СБД-ийн 3-р хороотой Сэлбэ голоор, хойд талаараа БЗД-ийн 2-р хороо, зүүн талаараа БЗД-ийн 7-р хороотой их тойруугаар хиллэдэг.

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedInPrint this page