Залуучуудыг дэмжих жил
Shadow

ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлнэ

Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачлагаар төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр Засаг даргын Тамгын газарт ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр зорьж байна. Уг ажлын хүрээнд арга зүйн зөвлөх үйлчилгээ, төслийн үйл явцыг тасралтгүй хянах болон холбох чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Засаг даргын захирамжаар байгуулж, сургалт судалгааны Полиси төвтэй хамтран “Үйлчилгээний стандарт боловсруулах, ISO 9001:2015 гэрчилгээг авах үйл ажиллагаанд арга зүйн зөвлөх үйлчилгээний гэрээ”-г байгууллаа. 2020 оны эхний хагаст эхлэх уг төслийг хэрэгжүүлснээр дүүргийн Засаг даргын Тамгын газар төрийн үйлчилгээний чанарыг олон улсын стандартад нийцүүлж нутагшуулсан нийслэлийн нутгийн захиргааны анхны байгууллага болох юм.