Shadow

ЗОРИЛТОД БҮЛГИЙН АЙЛ ӨРХҮҮДЭД 2000 БАГЦ ХҮНС-ИЙГ ХҮРГҮҮЛЭХ АЖИЛ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЛЭЭ

БЗД-ИЙН ХООЛ ХҮНС ШААРДЛАГАТАЙ ЗОРИЛТОД БҮЛГИЙН АЙЛ ӨРХҮҮДЭД 2000 БАГЦ ХҮНС-ИЙГ ХҮРГҮҮЛЭХ АЖИЛ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЛЭЭ.УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилсан “ДАЛАЙД ДУСАЛ НЭМЭР” хандивын аяны хүрээнд цугласан хандиваар 1000 багц, БЗД-ээс 1000 багц гаргаж нийт 2000 багц хүнсийг дүүргийнхээ зорилтот бүлгийн иргэдэд хүргэх цуваа дөнгөж сая хөдөллөө.Хүнсний хандивын арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “ДАЛАЙД ДУСАЛ НЭМЭР” аянд иргэд болон ААН байгууллагууд нэгдэж идэвхитэй оролцож байгаа нь хүнд хэцүү цагт нэг нэгэндээ тусалсан шиг туслаж чаддаг ард түмэн гэдгийг батлан харуулж байна. Мөн энэ удаагийн хандивын аян дүүргийг томоор нь харж, нэгдсэн зохион байгуулалтад орж хийж байгаа гэдгээрээ онцлогтой. Мөн зорилтот бүлгийн иргэдээ сонгохдоо ДОК-ын дэргэд ажиллаж байгаа “CALL CENTER”-д ирсэн иргэдийн хүсэлтүүд болон хороо дүүргийн нийгмийн ажилтнуудын гаргасан тусламж, дэмжлэг нэн яаралтай хэрэгтэй айл өрхүүдийн судалгаан дээр үндэслэж байгаа учраас ХҮНСНИЙ БАГЦ яг зорилтот эзэддээ очих боломжтой гэж ойлгож болно” гэлээ.Мөн БЗД-ын удирдлагууд цаашид коронавирусийн хүнд хэцүү нөхцөл байдалд иргэдийнхээ амьжиргаа, нийгмийн асуудалд дүүргийн зүгээс онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ. Цар тахлын хөл хорионы үед хүнс тэжээл шаардлагатай байгаа айл өрхүүдэд хүргэгдэн очих тус багцад өдөр тутамд хэрэглэгддэг нэн шаардлагатай гурил, будаа, давс, элсэн чихэр, ургамлын тос гэх мэт 9 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний 7-10 хоногийн нөөц багтсан байна.”ДАЛАЙД ДУСАЛ НЭМЭР” хандивын аян үргэлжилж байна.