Shadow

“КОВИДЫН ЭСРЭГ ХАМТДАА” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ЭЗЭД ШАГНАЛАА ГАРДЛАА

Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдэд халдвар хамгааллын дэглэм сахих, аюулт өвчнөөс өөрийгөө хамгаалах чиглэлд нөлөөлөх зорилгоор БЗД-ийн ЗДТГ-аас санаачлан зохион байгуулсан “КОВИДЫН ЭСРЭГ ХАМТДАА” нөлөөллийн аяны шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулах ажиллагаа өнөөдөр халдвар хамгааллын дэглэмийн дор амжилттай болж өндөрлөлөө.Шагнал гардуулах ажиллагаанд, БЗД-ийн засаг дарга, ДОК-ын дарга Н.Баярмөнх болон дүүргийн удирдлагууд оролцож, “Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулж, иргэдэд халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хариуцлагатай иргэн байхыг өөрсдийн бүтээлээрээ дамжуулан уриалсанд талархаж байгаагаа илэрхийллээ.Харин шилдгээр шалгарсан бүтээлийн эзэд, “БЗД-ийн ЗДТГ-аас зохион байгуулсан “КОВИДЫН ЭСРЭГ ХАМТДАА” нөлөөллийн аяны хөл хорионы үед гэртээ байгаа иргэдээ бодитоор дэмжсэн, тэдний бүтээлээр дамжуулан олон хүнд нөлөөлж, уриалж чадсан үр дүнтэй ажил боллоо гэдгийг онцолж байлаа.