Shadow

БЗД-ийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Цэргийн штаб, Улаан загалмайн хороотой хамтран мягмар, бямба гарагуудад ТУСГААРЛАЛТАД БАЙГАА ИРГЭДЭД хүнс түгээх ажлыг зохион байгуулж байна

БЗД-ийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Цэргийн штаб, Улаан загалмайн хороотой хамтран мягмар, бямба гарагуудад ТУСГААРЛАЛТАД БАЙГАА ИРГЭДЭД хүнс түгээх ажлыг зохион байгуулж байна. 👉Энэ ажлын хүрээнд өнөөдөр, тусгаарлалтад байгаа 6 байрны 44 өрхөд хүнсний бүтээгдэхүүнийг хүргүүлэн ажиллалаа. Тодруулбал, гэр бүл, ах дүүсээрээ дамжуулан хүнс авах хүсэлт гаргасан 24, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээр дамжуулан хүнсээ захиалсан 14 өрхийн хүсэлтийг хүлээн аван шийдвэрлэж, хүнсний бүтээгдэхүүнийг нь халдвар хамгааллын дэглэм баримтлан хүлээлгэн өглөө. Мөн хүнсний хомстолд орсон, тусламж дэмжлэг шаардлагатай 6 өрхөд буцалтгүй тусламж байдлаар хүнс хүргүүлэн ажиллалаа.