Shadow

“Хоггүй шинэлье” аян

⭐Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай амьдрах цэвэр орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Хоггүй шинэлье” аяныг зохион байгуулж байна. 👉Аяны хүрээнд, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хашаа болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гуу жалганд ил задгай үүссэн хог хаягдлыг бүрэн цэвэрлэж, хоггүй цэвэр орчинд ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлнэ. ❗Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүд 50 метр хүртэлх талбай, гудамж хашааныхаа хог хаягдлыг цэвэрлэж, ачилт хийхэд бэлэн болгож дэмжлэг үзүүлнэ үү!!! ☎️Хог хаягдалтай холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах НҮГ-уудын утасны дугаар: 👉НҮГ 1 – 99044415 /1, 2, 4, 5, 7, 21, 27-р хороод/ 👉НҮГ 2 – 89788878 /6, 13, 14, 15, 18, 25, 26-р хороод/ 👉НҮГ 3 – 88044814 /3, 9, 16, 17, 19, 22, 24-р хороод/ 👉НҮГ 4 – 99182196 /8, 10, 11, 12, 20, 23, 28-р хороод/