Боловсрол кап-2023” спортын их наадам эхэллээ

Боловсролын салбарын багш ажилчдыг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бялдрыг хөгжүүлэх үүднээс УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан энэхүү тэмцээнийг санаачлан зохион байгуулж эхэлсэн. Гурав дахь жилдээ болж буй тэмцээнд нийт 37 багийн 2100 гаруй тамирчид оролцож байна. Хөгжөөн дэмжигч бүжиг, шатар, волейбол зэрэг нийт 5 төрөлт тэмцээн өнөөдрөөс эхэлсэн бөгөөд баг тамирчид ч энэхүү спортын их наадмыг сэтгэл догдлон хүлээдэг гэдгээ хэлж байлаа.
Спортын их наадмын нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Б.Ганбат болон бусад албаныхан оролцсон. Энэ үеэр Баянзүрх дүүрэг хоёр удаагаа Нийслэлийн шилдэг дүүргээр шалгарсан гэдгийг онцолж, үүнд боловсролын салбарын багш, ажилчдын идэвх санаачилга өндөр байсан гэдгийг хэлсэн юм.
Нийгмийн бүхий л салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилгоор УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Дэмжье” уриалгыг дэвшүүлж энэ хүрээнд тодорхой зохион байгуулж байгаа. Тухайлбал багш ажилчдыг дэмжих үүднээс хүндэтгэлийн үйл ажиллагааг жил бүр зохион байгуулж, нийгмийн асуудлыг нь шийдэх хүрээнд байрны урьдчилгааг гардуулан өгч байсан.
Энэ бол боловсролын салбарыг дэмжих үүднээс хийж хэрэгжүүлсэн олон ажлын ганцхан жишээ юм.