4l

Коронавирусын цар тахлын эрсдэлийн 3 дах шатны үнэлгээгээр Баянзүрх дүүрэг "Өндөр магадлалтай" түвшинд байна.

Админ
2021/03/26

Коронавирусын цар тахлын эрсдэлийн 3 дах шатны үнэлгээгээр Баянзүрх дүүрэг "Өндөр магадлалтай" түвшинд байна.

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн үүргийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дүүргийн Засаг даргын 2021 оны А/22 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дүүргийн нутаг дэвсгэрт коронавирус /Ковид-19/-ын цар тахлын үеийн эрсдэлийн 3 дах шатны үнэлгээг хийлээ.

Эрсдэлийн үнэлгээг хийх ажлын хэсэгт Онцгой байдлын Ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Базаррагчаа, мэргэжилтэн, дэслэгч Г.Дашдулам, Улсын онцгой комиссын шуурхай штабын гишүүн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч Д.Батсүрэн, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, дүүрэг дэх Цагдаагийн газар, Баянзүрх нэгдсэн эмнэлэг, Боловсролын хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Улаан Загалмай хорооны алба хаагчид оролцож цар тахлын эрсдэлийн түвшинг тодорхойлоход “Өндөр магадлалтай” эрсдэлийн түвшин тогтоогдсон болно.

Ажлын хэсгээс дүүргийн Онцгой комисст коронавирусын цар тахлын эрсдэлийг бууруулах зөвлөмжийг хүргүүлэн ажилласан.

Мөн Улсын Онцгой комиссын Шуурхай штабын даргын баталсан “Коронавируст халдвар /covid 19/-ын эсрэг дархлаажуулалтын үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу дархлаажуулалтын байнгын цэг болох 133 дугаар сургуульд эрсдэлийн үнэлгээг хийж ажиллалаа.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна