4q

ШӨНИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Админ
2021/03/26

УОК-ын даргын 18 дугаар тушаалаар батлагдсан түр журмын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр МХЕГ, НМХГ болон Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэстэй хамтран дүүргийн дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй баар, ресторан, караоке, зочид буудал зэрэг газруудад шөнийн хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар ажиллагсад халдвар хамгааллын дэглэм мөрддөггүй, хамгаалах хэрэгсэлгүй ажилладаг /Амны хаалт, нэг удаагийн бээлий, нүүрний хамгаалалт/,
ковид-19 сэжигтэй тохиолдол илэрсэн үед түр тусгаарлах шаардлага хангасан өрөөг бэлтгээгүй, ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг тогтмол хэмждэггүй/гар бүртгэл дутуу болон хийгээгүй/, нийт хүчин чадлын 50хувьд үйлчилдэггүй, тэмдэг тэмдэглэгээгүй зэрэг нийтлэг зөрчил илэрч байна.

Иймд үйлчилгээний байгууллагууд иргэдэд үйлчлэхдээ халдвар, хамгааллын дэглэм чанд сахихыг анхааруулж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна