5r

Н.Баярмөнх: Бид хоцрогдлыг арилгаж, Баянзүрх дүүргээ жишиг дүүрэг болгохын тулд хувийн хэвшил, иргэдтэйгээ хамтарна

Админ
Өчигдөр 18 цаг 27 минут

Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Батхэрэйд ХХК-ний захирал Д.Байгалмаа нар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд дахин төлөвлөлтийн хүрээнд хийж буй барилга, байгууламжийн талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ


“Бүтээн байгуулалтын салбарын хамт олон дунд алдаа, оноо их бий. Яг энэ дахин төлөвлөлтийн тал дээр зарим компани нь байшин барина гэж хулхиддаг. Харин зарим нь бол үнэхээр чанартай, мундаг ажилладаг. Ер нь бүтээн байгуулалтын ажил асар их зүтгэл, сэтгэл гарч байж хийгддэг ажил. Тиймээс Баянзүрх дүүргийн хөгжлийн төлөө бүтээн байгуулалтын салбарт хүчин зүтгэж байгаа хувийн хэвшлүүдийг дүүргээс сонгогдсон бусад гишүүдийн хамт уулзаж, хуулийн хүрээнд аль нь алдаа оноотой байгааг зөвшилцөж, цаашид хамтран ажиллах болно” гэлээ.


Харин Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх:

“Баянзүрх дүүрэг Сонгинохайрхан дүүргээс хөгжлөөрөө хэтэрхий хоцрогдсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Өнгөрсөн 8 жилийн жишээнд л харахад бид 600 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаар хоцрогдоод явж байна. Гэхдээ бид энийг арилгаж, Баянзүрх дүүргээ жишиг дүүрэг болгохын тулд хувийн хэвшил, иргэдийнхээ хамтын хүчээр давж гарна” гэсэн юм.


Батхэрэйд ХХК-ийн хувьд Баянзүрх дүүргийн 12-р хороонд дахин төлөвлөлтийн хүрээнд 3500 өрхийн цэцэрлэг, сургууль, талбай бүрэн орон сууц хотхоныг барьж эхний ээлжний орон сууцнуудаа ашиглалтад оруулаад байгаа юм. Уг компанийн захирал Д.Байгалмаагийн хэлж буйгаар “Бид цар тахлын үед илүү дутуу гомдолгүйгээр ажиллаж хөдөлмөрлөж байгаа. Гэсэн хэдий ч зарим төрийн бус байгууллага, зарим компаниуд бидний хийж буй ажлыг иргэдэд буруугаар мессеж өгөх, эргэлзээ төрүүлэх асуудал ихэссэн. Түүнчлэн дахин төлөвлөлтийн ажилд хууль, эрх зүйн зарим нэг алдаа оноотой асуудлыг хувийн ААН-үүдтэйгээ нийлж УИХ-ын гишүүдтэй хамтарч шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа” талаар хэллээ гэж  Баянзүрх дүүргийн ИТХ-ын ИООНХХ-ээс мэдээллээ. 




Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.215
    2021/06/04

    Tatwar.n heltes ee utsaa awdag bolgood uguuch.

    Хариулах
  • 192.82.69.190
    2021/05/24

    26р хорооны хашаануудаа нураагаад өгчих!

    Хариулах
  • 192.82.90.16
    2021/05/22

    zam dagaad hogjil gedeg shar hadnii etsesees malchin horoolol ruu zamaa tawimaar bn

    Хариулах
  • 66.181.161.127
    Өчигдөр

    Баянзүрхийн 11 р хороо эмийн ургамалын 300 гаруй өрх замын гарц байхгүй өндөр хашлага давж автобус унаа усандаа явж байна машинтай иргэд нь талдаа2 км гаруй илүү зам явж байж эргэж гэрлүүгээ орж байна энэ гарц гарамуудыг одоохон шийдэж өгмөөр байна

    Хариулах
  • 202.21.109.49
    Өчигдөр

    Одоол овоо даргын хүчинд дүүрэг маань сэргэж хөгжих бололтой

    Хариулах
  • 202.126.89.116
    Өчигдөр

    Хогноосоо салж байж хөгжил дэвшил эхлэх байх. Үе нь дууссан баахан машинууп

    Хариулах
  • 202.126.89.116
    Өчигдөр

    хэдэн хогны машинуудаа шинчлээчээ.

    Хариулах
  • 66.181.161.7
    Өчигдөр

    Баянзүрх дүүргийн газрын алба хүнд суртал, чирэгдэл ихтэй, иргэдийг хохироож байна.

    Хариулах
    • 66.181.161.87
      3 цагийн өмнө

      Gazariin albanii hund curtal ue ueiin gazar zohion baiguulagchid zuvhun uurtuu oir dotniinhondoo uilchleed baigaa acuudliig zogcooj ard irgediin erh ashigiin tuluu baih ter huniig ajiluulaachee