6j

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

Админ
2021/06/04

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ойн босгон дээр дүүргийн төдийгүй улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.


Баянзүрх дүүрэгтээ өөрсдийн хүч хөдөлмөрөө зориулан эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа эзэн нь байж салбар салбарын манлайлагч болсон ахмадууд, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан зүтгэж буй дунд үеийн төлөөлөл өнөөдөр дүүргийн удирдлагуудаас шагналаа гардан авлаа.


Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 23 иргэн, “Алтан гадас” одонгоор 87 иргэн, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор 19 иргэн,  “Цэргийг гавьяаны одон”-гоор 3 иргэн тус тус шагнууллаа. 

Шагналыг дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Эдийн засаг хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч Ц.Алтанзагас нар гардуулан өглөө. 


Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх баяр хүргэж хэлсэн үгэндээ : “Та бүхэн ирээдүй хойч үедээ ахмадын үнэтэй сургаалиа захин, өөрийн амьдарлын туршлагаасаа зааж сурган, дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулах залуусыг бэлтгэж, ажил хөдөлмөрийн талбарт өлгийдөн авч, сурган хүмүүжүүлж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна” гээд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна