Баянзүрх дүүргийн 5 өрх өргөө цагаан гэртэй болов

‘’I and R Mongolia’’ компани Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран ‘’Дулаан гэр-Сайхан сэтгэл’’ сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгууллаа. Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү аяныг санаачилж Баянзүрх дүүргийн амьжиргааны түвшин доогуур, гэр оронгүй 5 өрхөд өнөөдөр гэр бэлэглэсэн юм.  Энэхүү үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дэд дарга Ц.Батхүү, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, ’I and R Mongolia’’’ компанийн удирдлагууд  болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Тухайлбал  Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Б.Отгонцэцэг, 21 дугаар хорооны иргэн С.Мөнхжаргал, 23 дугаар хорооны иргэн О.Ганзориг, 2 дугаар хорооны иргэн Н.Цэнгүүнжав болон Э.Батжаргалынх  тус тус гал голомтоо бадраах  өргөө цагаан гэртэй болжээ.

Posted in Мэдээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *