Цэвэрч-Баянзүрх аяны хүрээнд 330 тонн хог хаягдал цэвэрлэв

 

Цэвэрч-Баянзүрх аяны хүрээнд дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрууд  хариуцсан бүсийн явган хүний зам болон нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, модны хэлбэржилт тайралт, ногоон байгууламжийн усалгаа арчилгааг өдөр бүр тогтмол хийж ажиллаж байгаа билээ.

 

Тухайлбал дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрууд  2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 413.205 м.кв талбайн  330 тонн хог хаягдлыг цэвэрлэж зөвшөөрөлгүй наасан 151 ширхэг зар сурталчилгааны хуудсыг хуулсан байна.Түүнчлэн 12 дугаар хорооны гуу жалга, далан сувгийн дотор үүссэн 110 тонн хог хаягдлыг цэвэрлэж ажиллалаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*