Иргэдийн өргөдөл, хүсэлтийг 90,75 хувьтай шийдвэрлэж байна

 

Дүүргийн Засаг даргын Тамгын газарт газарт  2018 оны 1 дүгээр сарын 02-ноос 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх  хугацаанд иргэдээс нийт 411 өргөдөл, хүсэлт, санал ирсэн байна. Эдгээр өргөдөл, хүсэлтийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс  холбогдох албан тушаалтан болон хэлтэс албадад танилцуулан, шилжүүлж ажилласан байна.

 

Өргөдөл, хүсэлтүүд ихэвчлэн  www.smartcity.mn цахим өргөдөл гомдлын систем, 1800-1200 тусгай дугаарын утас,  www.ub1200.mn цахим хуудас, Засгийн газрын 11-11 төв, нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв , “Check My service” аппликейшнээр тус тус дамжин ирдэг юм.

Тэгвэл дээрх хугацаанд иргэдээс ирсэн өргөдөл, хүсэлт, санал, гомдлын 373 буюу 90,75 хувийг хугацаанд нь шийдвэрлэсэн байна. Харин шийдвэрлэх шатандаа 38 өргөдөл, бүртгэгджээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*