Баянзүрх дүүргийн Прокурорын газар тэргүүлэв

Нийслэлийн Прокурорын байгууллагын нэгж газруудын дунд хоёр жил тутам зохион байгуулагддаг ‘’Спортын бага наадам-2018’’ арга хэмжээ болж Баянзүрх дүүргийн Прокурорын газар амжилттай оролцлоо.

Уг спортын бага наадам нь ажилтан, албан хаагчдын  чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж спортын салбарт шударгаар өрсөлдөх, харилцан ойлголцох, эвсэг хамт олонч байдлыг бий болгох, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилготой билээ.  Тэгвэл тус наадамд нийт  11 багийн 240 тамирчин Шатар, Даам, Снукер бильярд, Дартс, Ширээний теннис, Гар бөмбөг, Сагсан бөмбөг гэсэн  7 төрлөөр өрсөлдөж авьяас билэг, хурд хүч, авхаалж самбайгаа сорьсон байна.

Тэмцээнд нэгдсэн дүнгээр Баянзүрх дүүргийн Прокурорын газар тэргүүлсэн бол Сонгино хайрхан дүүргийн Прокурорын газар удаалсан байна. Харин гутгаар байранд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын  баг тамирчид шалгарчээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*