Зөвшөөрөлгүй байрлуулсан хаягийн байгууламжийг буулгаж байна

Баянзүрх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс  “Манай хороо – миний гудамж” аяны хүрээнд  хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлсөн, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан зар сурталчилгааны хаягийн байгууламжийг албадан буулгасан байна.

Уг албадан буулгалтын ажинд дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн II хэлтэс хамтран оролцож Сансрын тойргоос зүүн 4 зам хүртэлх дүүргийн жишиг гудамж дагуу зөвшөөрөлгүй байрлуулсан 95 ширхэг гадна зар сурталчилгааны хаягийн байгууламжийг буулгажээ.

Түүнчлэн хаягийн байгууламжийг солих, буулгах тухай мэдэгдэх хуудсыг иргэн,  аж ахуй нэгж байгууллагад  хугацаатай үүрэг өгч, дахин зөвшөөрөлгүй хаяг байрлуулахгүй байхыг анхааруулан ажиллалаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*