Ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эхэллээ

Нийслэлийн хэмжээнд 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн орсон усархаг аадар борооны улмаас дүүргийн 8-н хорооны нутаг дэвсгэрт үер бууж дүүргийн хэмжээнд Онцгой байдал зарлан үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа билээ.

Онцгой комиссоос үерт автсан нийтийн эзэмшлийн гудамж талбай болон айл өрхүүдийн нүхэн жорлонг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулах шийдвэр гаргасан юм.
Тухайлбал өнөөдөр дүүргийн Тохижилт нийтийн аж ахуй хэлтэс, Баяндэмбэрэл ХХК, Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран ариутгал халдваргүйжүүлэлтийг 9 дүгээр хороо 64 дүгээр гудамж 13 дугаар хэсгээс хийж эхэллээ.
Дүүргийн хэмжээнд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх нэн шаардлагатай 993 өрхийн 671,780 м.кв талбай байгаа бөгөөд гадна хөрсний ариутгал, халдваргүйжүүлэлтийг “Hi-Cop” бодисоор, айл өрхийн нүхэн жорлонг Хлорын шохойгоор ариутгал хийж нян бактери, вирусийг устгаж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*