Замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцоно уу

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шат дараатай олон арга хэмжээг авч байгаа билээ. Зам тээврийн осол гарч буй хамгийн гол шалтгаануудад жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлж анхаарал болгоомжгүй оролцох, тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх мөн орон нутгийн замд зорчихдоо гэрэл шилжүүлдэггүй, хамгаалах бүс зүүдэггүй зэрэг шалтгаанууд орж байна.  Иймд Баянзүрх дүүргийн ГХУСАЗСЗөвлөлөөс замын хөдөлгөөнд оролцож буй жолоочдыг дүрмийн дагуу зөв боловсон, анхаарал болгоомжтой оролцохыг анхаарууллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*