‘’Авлигын эсрэг-Би’’ эссэ бичлэгийн уралдаанд Сургалт хүмүүжлийн 411 дүгээр тусгай байгууллагын сурагчид амжилттай оролцлоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ой, Нийслэлийн өдрийг тохиолдуулан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд ‘’Авлигын эсрэг-Би’’ сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлаж шилдгүүдээ шалгаруулсан.

Тус эссэ бичлэгийн уралдаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн 411 дүгээр тусгай байгууллагын 110 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид амжилттай оролцлоо. Уг уралдаанд дүүргийн ерөнхий боловсролын 10 сургуулийн 130 бүтээл ирсэний 10 эссэ нь тус сургуулийн сурагчдын эссэ байсан юм.

Иймд 2018 оныг ‘’Хүүхдийн хөгжлийг дэмжих жил’’ болгон зарласантай холбогдуулан дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс ‘’Авлигын эсрэг-Би’’ эссэ бичлэгийн уралдаанд идэвхтэй оролцсон тус сургуулийн бүх сурагчдад талархал илэрхийлж ‘’Өргөмжлөл’’ гардуулсан юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*