Төрийн үйлчилгээ иргэдэд ойртож байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Азийн сантай хамтран төрийн заxиргааны үйлчилгээний үр ашиг болон бүтээмжийг сайжруулаx, үйлчлүүлэгч болон үйлчилгээ xүргэгчдийн цаг зардлыг хэмнэx, төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулаx зорилгоор төрийн зарим үйлчилгээг xороодод шилжүүлэx ажлыг үе шаттайгаар хийж байна.

Тухайлбал Нийслэлийн Архивын газраас авдаг байсан Ажилласан жил тодорхойлох лавлагаа, Орон сууц эзэмших эрхийн бичгийн лавлагаа болон Нотариатын лавлагааг мөн Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас авдаг Иргэний үнэмлэх шинээр авах, Иргэний үнэмлэх шинэчлэх болон Иргэний үнэмлэх дахин авах зэрэг төрийн үйлчилгээг дүүргийн 18 дугаар хорооноос авдаг боллоо.

Арxивын болон Бүртгэлийн үйлчилгээг сонгоxдоо эрэлт xэрэгцээ, үйлчилгээг үзүүлэxэд зарцуулаx хугацаа, иргэдийн зүгээс гаргаж байгаа зардал, шаардагдаx бичиг баримтын бүрдэл, хууль, эрx зүйн өөрчлөлт xийx шаардлага багатай үйлчилгээнүүдийг сонгон ийнxүү xороодод шилжүүлж байгаа аж.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*