“Мөнхөд дурсагдах дайчид” явган жагсаалд 6000 хүн оролцов

“Агуу их Эх орны дайны ялалтын 74 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд “Мөнхөд дурсагдах дайчид” хүндэтгэлийн явган жагсаал амжилттай боллоо.

Мөнхөд дурсагдах дайчид явган жагсаалд Монгол Улсын Батлан хамгаалах болон Гадаад харилцааны яамны удирдлагууд, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Д.Уламбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газрын ахмад ажилчид,  Үндэсний батлах хамгаалах их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд болон үе үеийн ахмад дайчид, амь үрэгдсэн баатруудын ар гэрийнхэн, Тэмүүжин өрлөг бага сургуулийн сурагчдын төлөөлөл зэрэг нийт 6000 хүн оролцсон байна.

Тус жагсаал нь өглөөний 09:30 минутаас Батлан хамгаалах яамнаас эхэлж Г.К.Жуковын хөшөө хүртэл үргэлжилсэн бөгөөд жагсаалд оролцож буй хүндэт төлөөлөгчид Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөсөн юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.