УЛААН ЗАГАЛМАЙН ХОРОО

ТАНИЛЦУУЛГА

ЗОРИЛГО

Шударга ёсны зарчимд үндэслэн хүнийг яс үндэс, иргэний харъяалал, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, боловсролоос нь үл хамааран хүний аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүмүүнлэг ёсыг хангахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, хүмүүс хоорондын ойлголцол, нөхөрлөл, хамтын ажиллагааг дэмжих, энх тайвныг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулахад оршино.

ЗОРИЛТ

Хүмүүнлэгийн үнэ цэнийг дээдэлсэн хүнлэг энэрэнгүй нийгмийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах

ЧИГ ҮҮРЭГ

  1. Зэвсэгт мөргөлдөөнд нэрвэгдэгсдэд тусламж үзүүлж, энхийн цагт Женевийн конвенцид заасны дагуу үйл ажиллагаа явуулахад бэлтгэх, зэвсэгт мөргөлдөөнд нэрвэгдсэн энгийн иргэн болон цэргийн хохирогчийн нэрийн өмнөөс аливаа үйл ажиллагааг явуулахад бэлэн байх;
  2. Хүн амын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулж, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, зовлон зүдгүүрийг хөнгөвчлөхөд хувь нэмэр оруулах;
  3. Гамшиг, гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийг бууруулах, нөхөн сэргээх үйл ажиллагааг зохион байгуулах, нэрвэгдэгсдэд яаралтай тусламж үзүүлэх, хүн амд гамшгийн үед арга хэмжээ авах талаар мэдлэг олгох;
  4. Сайн дурын үйл ажиллагааг дэмжих, зэвсэгт мөргөлдөөн, гамшиг болон бусад хүчирхийлэлд өртсөн нэн эмзэг бүлгийн хүмүүст халамж үйлчилгээ үзүүлэх, амьжиргаа, амьдралын чанарыг дээшлүүлэхэд төрд нэмэлт хүч болон ажиллах;
  5. Хөдөлгөөний үйл ажиллагааг хүүхэд, залуучуудын дунд өрнүүлэх, тэдний оролцоог бүх талаар дэмжих;
  6. Үүрэг хариуцлагынхаа дагуу ажиллах чадвартай боловсон хүчнийг ажилд авах, сургах, томилох;
  7. Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг хүндэтгэх, сурталчлах, хэрэгжилтийг үндэсний хэмжээнд хангах, олон улсын хүмүүнлэгийн хуулиар хамгаалагдсан Улаан загалмай, Улаан хавирган сар болон бусад таних тэмдгийг хамгаалах талаар төрийн байгууллагатай хамтран ажиллах;
  8. Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй болон хөдөлгөөний үндсэн зарчмыг байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд таниулан сурталчлах;
  9. Сайн дурын авлагагүй донорын хөдөлгөөн өрнүүлэх, сурталчлах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах;
  10. Гэр бүлийн хэлхээ холбоог сэргээх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

ҮЙЛЧИЛГЭЭ

  • Хүн амын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг /сургалт, сурталчилгаа явуулах, сайн дурын авлагагүй цусны донорын хөдөлгөөнийг өргөжүүлэх, үндэсний хэмжээнд аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах, зонхилон тохиолдох өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөл, эндэгдлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх/ эрхлэх;
  • Гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад туслах, эрсдэлийг бууруулах, нэрвэгдэгсдэд яаралтай тусламж, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх;
  • Гамшиг, осол, зэвсэгт мөргөлдөөн, нийтэд учирсан гамшигт байдлын үед хэнийг ч үл ялгаварлан анхны тусламж, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх;
  • Олон нийтийн оролцоонд түшиглэж нийгмийн эмзэг бүлэгт халамжийн үйлчилгээ үзүүлэх;
  • Хүүхэд, залуучуудын дунд хүмүүнлэгийн хөдөлгөөнийг өрнүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх.

БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН

Д.ЖАВЗМАА
Улаан загалмайн дарга
Утас: 99055845
javzmaa.d@redcross.mn
Д.ГЭРЭЛМАА
Нягтлан бодогч
Утас: 88808872
gerelmaa.d@redcross.mn
А.ОЮУНДЭЛГЭРЭХ
Арга зүйч
Утас: 88948285
bayanzurkh@redcross.mn
А.СОЁЛОО
Бичиг хэргийн ажилтан
Утас: 99175882
soyoloo.redcross@gmail.com
  

ХОЛБОО БАРИХ

Байгууллагын цахим хаяг: www.redcross.mn

Байгууллагын фейсбүүк пейж хуудас: Баянзүрх дүүргийн улаан загалмайн хороо Bayanzurkh Red Cross

ХАЯГ БАЙРШИЛ