20 дугаар хороонд үүссэн үүсмэл хогийн цэгүүдийг устгана үзүүлэн хамтран ажиллана уу

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны нутаг дэвсгэрт үүссэн үүсмэл хогийн цэгүүдийг устгах нэгдсэн арга хэмжээг өнөөдрөөс эхлүүллээ. Дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт тус хорооны нутаг дэвсгэрт хог тээвэрлэлтийн ажлыг зохион байгуулах албаны хүмүүс болон ажилчдад тээвэрлэлтийн ажлыг түргэн шуурхай зохион байгуулах үүрэг, чиглэл өгсөн юм. Дашрамд, дүүргийн НҮГ-4 ОНӨААТҮГазар болон “Улаанбаатар шинэчлэлт’’ ХХК-ийн нийт 20 машин, иргэдийн бүлгүүд хамтран тус хорооны 12 хэсгийн айл өрхийн болон үүсмэл хогийн цэгүүдийг устгах юм. Нэгдсэн арга хэмжээ маргааш хүртэл үргэлжлэх тул 20 дугаар хорооны иргэд та бүхэн хогийн машины дуут дохиогоор хогоо ачуулж, дэмжлэг