Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 оны 1 дүгээр сарын 9-өөс эхлэн 7 хоногийн турш үргэлжилнэ

Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 7.1-ийн а-д “Хүн амын орон сууцны ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам” зохион байгуулна гэж заасан байдаг. Тус заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ээлжит тооллогыг 2020 оны 1 дүгээр сарын 9-өөс эхлэн 7 хоногийн туршулсын хэмжээнд зохион байгуулах гэж байна.

Тус тооллогын хүрээнд Баянзүрх дүүргийн хэмжээнд зохион байгуулан хэрэгжүүлж буй бэлтгэл ажлын явцтай танилцах ажлын хэсэг өнөөдөр дүүргийн удирдлагууд болон хороодын Засаг дарга нартай уулзлаа. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, Нийслэлийн статистикийн газрын дарга Ц.Заяхүү болон албаны бусад хүмүүс  дүүргийн 2020 оны тооллогын ажлын явцтай танилцаж, хүн ам орон сууцны мэдээллийн сангийн баяжуулалт, шинэчлэлтийг эрчимжүүлэх чиглэл өгсөн юм.

Дашрамд, Монгол Улсад хүн амын XX зууны анхны тооллогоо 1918 онд явуулснаас хойш 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 онуудад, XXI зуун гарсаар анхныхаа ээлжит тооллогыг 2010 онд, Хүн ам, орон сууцны анхны завсрын тооллогыг 2015 онд зохион байгуулсан байна.