Нийтийн сонсгол зохион байгуулна

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас шийдвэр гаргах түвшинд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд дүүргийн 2020 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн төслийг иргэдэд танилцуулах зорилгоор нийтийн сонсголыг зохион байгуулах гэж байна.

Нийтийн сонсгол иргэдийн мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчиллын үндсэн зарчмыг баримтлан ‘’Нийтийн сонсголын тухай’’ хууль, ‘’Нийтийн сонсгол зохион байгуулах’’ журам болон Баянзүрх дүүргийн Засаг даргын  дугаар захирамжийн дагуу дүүргийн Тамгын газрын ‘’Чуулга’’-ны танхимд энэ оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15:00 цагт болно.

Нийтийн сонсголд ажиглагчаар оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд Нийтийн сонсголын тухай хуулийн 22.1 заасны дагуу 11 дүгээр сарын 28-ны дотор, Хэвлэл мэдээллийн байгууллага Нийтийн сонсгол зохион байгуулах журмын 3.4-т заасны дагуу албан хүсэлтээ Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 308 тоотод ирүүлнэ үү.
Харин сонсголд оролцож тайлбар, мэдээлэл өгөх, ажиглах хүсэлтэй иргэн хуулийн этгээдийг Нийтийн сонсгол зохион байгуулах журмын 3.6-д заасны дагуу бүртгүүлнэ.