Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх дадлага, сургалтыг хийв

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын даргын албан даалгаврын дагуу “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх” дадлага, сургалтыг өнөөдөр хийлээ. Хаврын хуурайшилтын үе буюу тав, зургадугаар саруудад иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Иймд ногоон бүсэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх, холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор  тус сургалтыг зохион байгууллаа.

Сургалт дадлагаар холбогдох байгууллагуудын гал унтраах багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдал, ой хээрийн түймэртэй тэмцэх, хүч хэрэгсэл, шаардагдах материалын бэлэн байдал гамшгийн үед үүсч болзошгүй нөхцөл байдлаар цагийн мэдээг өгч ажиллав. Мөн албан хаагчдад ой хээрийн түймэр гарсан тохиолдолд боломжит хүнсний материалаар эрүүл ахуйн шаардлага хангасан хоол, хүнс бэлтгэх,  хээрийн нөхцөлд эмнэлгийн анхан шатны түргэн тусламжийг шуурхай үзүүлэх зэрэг сургалтыг явуулсан юм.

Дашрамд мэдээлэхэд, уг сургалтад Нийслэлийн Байгаль орчны газар, Богд хаан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 3 дугаар хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл зэрэг 8 байгууллагын 84 албан хаагч, 20 техник хэрэгсэлтэйгээр оролцов

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*