Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтад 800 гаруй сурагчийг хамруулжээ

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ерөнхий боловсролын  ахлах ангийн 800 гаруй сурагч, 25 дугаар хорооны хэсгийн ахлагч болон ажилчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр сургалт явууллаа. Сургалтаар “Хар тамхи түүний хор нөлөө”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай”, “Прокурорын байгууллагын тухай”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн талаар танилцуулсан юм. Мөн ахлах бүлгийн сурагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэрэв өртсөн тохиолдолд хаана, хэнд, хэрхэн хандах талаарх заавар, зөвөлгөөг өгчээ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*