Цаг үе

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь ариутгана.

Баянзүрх дүүргийн онцгой комисс дүүргийн бүх нутаг дэвсгэрийг бүрэн ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ. Эхний ээлжинд дүүргийн хэмжээнд байдаг 1053 Орон сууц, хотхонуудын орц хонгил, шатны талбай, цахилгаан шат, хаалга цонх гээд нийт 310.000 мянган м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ. Одоогийн байдлаар нийт 190 байрны 411 орц, хонгил, шат, лифтны 102.8 мянган мкв талбайд ариутгал хийж ажиллаж байна.Энэхүү ажиллагааг мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий 5 ААН-ийн 27 багийн 108 ариутгагч нартай дүүргийн онцгой комисс хамтран оролцож байгаа юм. Тухайлбал Орхон овоот, Тунадас-Эрдэнэ, Баяндэмбэрэл, Дархант, Гарааны технологийн инкубатор ХХК-иийн 300 гаруй ажилчид хамтран ажиллаж байна. Ариутгал халдваргүйжүүлэлтийг 0 klorsept 17 бодисоор 0,06%-ийн уусмалаар мананцар үүсгэж хийж байна.Маргааш буюу 11-р сарын 29-ны орой 20:00 цаг гэхэд дүүргийн хэмжээнд байгаа бүх орон сууц, хотхонуудыг ариутгаж дуусах юм. Цаашид Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос дүүргийн хэмжээнд бүх нутаг дэвсгэрийг бүр ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Ингэсний дараагаар Баянзүрх дүүрэгт харьяалалтай 360.000 орчим иргэдийг Коронавирусын шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байна.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Цаг үе

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНДЭЭ ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ

Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ 2023.04.14-ний өдөр 11:00 цагаас эхэлж, 90 минут...

Цаг үе

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Их засаг олон улсын их сургуультай хамтран ажиллахаар болж, өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа

Хамтын ажиллагааны хүрээнд цаашид аливаа сургалт, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах, амжилт...

Цаг үе

“Дулаан шийдэл” төслийн суурин төлөөлөгчтэй уулзаж хамтран ажиллах санал солилцлоо

Утааг багасгах, байшинг дулаалах “Дулаан шийдэл II төсөл”-ийг Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх талаар...

Цаг үеШуурхай зөвлөгөөн

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын хоёрдугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын хоёрдугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.   Өмнөх зөвлөгөөнөөр...