Үйл явдалЦаг үе

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжлээ

НИТХ-ын ээлжит V хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсан нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах үндэслэл болгосон аж.

Хуулийн төсөл долоон бүлэг, 46 зүйлтэй. Төсөлд хуулийн үйлчлэх хүрээ, нийслэлийн зохион байгуулалтын үндэслэл, хот хөгжүүлэх бодлого, хотын онцлогтой холбоотой харилцааг өргөтгөж, эдэлбэр газар, бүсчлэлтэй холбоотой харилцааг нарийвчлан тусгажээ. Мөн нийслэл хотын тусгай, нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит чадвартай байх үндсийг тусгасан байна.

Тодруулбал, хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд нийслэл хөрөнгөдөө үндэслэн үнэт цаас гаргах, төсвийн орлого, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны талаар тодорхой заалтуудыг холбогдох хуульд нийцүүлжээ.

Одоогийн хуулиар нийслэлийн дагуул хот, хаяа тосгоны харилцааг нарийн зохицуулаагүй аж. Иймд шинэчилсэн найруулгын төсөлд дагуул хот, хаяа тосгон, түүний удирдлага, зохион байгуулалтын онцлог, бусад харилцааны эрх зүйн үндсийг тусгажээ. Энэ хуулийн төслөөр Улаанбаатар хотын Захирагч нь Ерөнхий менежерийг томилох, зарим бүрэн эрхээ шилжүүлэх боломж олгож байгаа юм.

Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва “Өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй хууль нь таван бүлэг, 23 заалттай. Одоогийн хуулийн заалтуудыг өргөтгөж, эрх зүй, эдийн засгийн боломжийг хотод олгох талаас нь шинэчилсэн найруулгын төсөл боловсруулсан. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Үндсэн хууль, бусад хууль, тогтоомжтой нийцэж байгаа” гэв.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дүүргүүдийн нутгийн удирдлагын байгууллага болон иргэдээс цахимаар санал авах, хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг энэ сарын 23-нд байгуулсан. Тиймээс дөрөвдүгээр сарын 2 хүртэл тус хуулийн төсөлд санал авах юм.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Үйл явдал

Хотын стандартыг хэрэгжүүлэх талаар уулзалт боллоо

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй...

Үйл явдал

Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

“Эх орны минь тусгаар тогтнол, батлан хамгаалах үүрэг бидэнд ирж байна гэж...

Үйл явдал

2024 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө орсон цаснаар зам талбайн арчилгаа цэвэрлэгээнд

“Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Грийн электриз инженеринг лед” ХХК, “Чингэлтэй ТҮК”...

Үйл явдал

Баянзүрх дүүрэг 2024 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарлалаа

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XV дугаар хуралдаан болж өндөрлөлөө. Хурлаар нийтдээ...