Үйл явдалЦаг үе

өрийн албан хаагчид ажлаа тайлагнав

Өнөөдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид 2021 оны эхний хагас жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж тайлангийн хурлаа хийлээ.

Баянзүрх дүүрэг 2021 оныг “Хүүхэд, залуучууд, ахмад, эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, аж ахуйн нэгж, ногоон байгууламж, хороодыг дэмжих” жил болгон зарлаж салбар бүрт чиглэсэн олон шинэлэг ажлуудыг зохион байгуулж ажиллаж байна.

Засаг даргын Тамгын газар нь 8 хэлтэс, 2 алба, 4 тасгийн нийт 70 гаруй албан хаагчтайгаар иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байна. Тайлангийн хурлаар хэлтэс албадын мэргэжилтнүүд өөрсдийн хариуцсан салбар бүрт хийж хэрэгжүүлсэн ололт амжилттай, иргэдэд чиглэсэн, бүтээлч ажлуудаа танилцуулж 3 дугаар улиралд хийхээр төлөвлөсөн ажлуудаа ярилцаж харилцан санал солилцсон юм.

Тайлангийн хурлын үеэр Тамгын газрын дарга И.Баттөгс цаашид анхаарч ажиллах зарим нэг ажлуудын талаар зөвлөмж өгөөд “Дүүргээс үйлчилгээ авахаар орж ирж байгаа нэг ч иргэн сэтгэл дундуур гарах ёсгүй. Төрийн албан хаагч гэдэг бол ард иргэдийн үйлчлэгч юм гэдгийг байнга санаж хариуцсан ажлаа чин сэтгэлээсээ хийдэг байх, ажилдаа сэтгэл зүрхтэй, зөв хандлагыг хэвшүүлэх хэрэгтэй” гэлээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Үйл явдал

Хотын стандартыг хэрэгжүүлэх талаар уулзалт боллоо

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй...

Үйл явдал

Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

“Эх орны минь тусгаар тогтнол, батлан хамгаалах үүрэг бидэнд ирж байна гэж...

Үйл явдал

2024 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө орсон цаснаар зам талбайн арчилгаа цэвэрлэгээнд

“Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Грийн электриз инженеринг лед” ХХК, “Чингэлтэй ТҮК”...

Үйл явдал

Баянзүрх дүүрэг 2024 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарлалаа

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XV дугаар хуралдаан болж өндөрлөлөө. Хурлаар нийтдээ...