Иргэд хүлээн авах журам

Иргэдтэй уулзах журам

 

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУДЫН ИРГЭДИЙГ

ХҮЛЭЭЖ АВАХ ХУВААРЬ

 

Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай Монгол Улсын хууль, Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол болон холбогдох бусад хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан эрхзүйн актыг хэрэгжүүлэх, иргэдээс ирүүлж буй өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, дүүргийн өмнө тулгамдаж байгаа асуудлаар иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, ирүүлсэн санал санаачилга, шүүмжлэл, мэдээллийг бодлого шийдвэрт тусгаж ажиллах зорилгоор Баянзүрх дүүргийн удирдлагууд дараах хуваарийн дагуу иргэдтэй уулзах уулзалтыг зохион байгуулж ажиллана.

 

Дүүргийн удирдлагууд Уулзалтын зохион байгуулалтыг хариуцаж ажиллах албан хаагч Утасны дугаар Хүлээн авах цаг Уулзалтын байр
1 Т.Баясах

Баянзүрх дүүргийн Засаг дарга

Б.Оюумаа

Засаг даргын шуурхай ажил хариуцсан туслах

263160 Иргэдийн өргөдлийн дагуу Баянзүрх дүүргийн төр захиргааны ордон 307 тоот
2 Т.Батцогт

Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч

С.Алтанзул

Сууц өмчлөгчдийн холбоо хариуцсан мэргэжилтэн

266579 Долоо хоног бүрийн Даваа-Баасан гаригт

08.30-17.00 цаг

Баянзүрх дүүргийн төр захиргааны ордон 217 тоот
3 Д.Уламбаяр

Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч

Д.Сарантуяа

Хөрөнгө оруулалт, орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн

451545 Долоо хоног бүрийн Даваа-Баасан гаригт

08.30-17.00 цаг

Баянзүрх дүүргийн төр захиргааны ордон 220 тоот
4 Б.Амартүвшин

Засаг даргын Тамгын газрын дарга

Ц.Бадам-Очир

Шагнал, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн

266580 Долоо хоног бүрийн Даваа-Баасан гаригт

08.30-17.00 цаг

Баянзүрх дүүргийн төр захиргааны ордон 206 тоот

Дүүргийн удирдлагууд иргэдийг хүлээн авч уулзахдаа хариуцан ажиллаж байгаа салбартаа хийгдэж байгаа ажлын талаар мэдээлэл өгч, иргэдийн өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэх үүднээс хэлтэс албадын дарга, холбогдох мэргэжилтнүүдийг байлцуулан уулзалтыг зохион байгуулна.

Дүүргийн Засаг дарга шаардлагатай тохиолдолд дүүргийн Засаг даргын орлогч нар, дэргэдэх хэлтэс албадын дарга, холбогдох мэргэжилтнүүдийг байлцуулан хамтарсан багийн уулзалтыг зохион байгуулж ажиллана.

Дүүргийн Засаг дарга болон дүүргийн Засаг даргын орлогч нартай уулзах уулзалтын зохион байгуулалтыг хариуцаж ажиллах албан хаагч болон угтах үйлчилгээний ажилтан нь удирдлагуудтай уулзах иргэдийн дарааллыг үүсгэн уулзалтыг хуваарийн дагуу зохион байгуулж ажиллах буюу иргэдээс гарсан санал хүсэлт, өргөдөл гомдлыг бүртгэн, уулзалтын тэмдэглэл хөтөлж улирал бүрийн сүүлийн сарын 20-оор тасалбар тасалбар болгон тайлан мэдээг Иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлт хариуцсан мэргэжилтэнд ирүүлнэ.