НҮГ-1

Дүүргийн ИТХ–н 2013 оны 06 дугаар сарын 06–ны өдрийн 102 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн Засаг Даргын А/318 дугаар захирамжаар дүүргийн хэмжээнд “хог хаягдлын хураамжийг төвлөрүүлэх, хог хаягдлын тээвэрлэлт, нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, тохижилтын ажлыг гүйцэтгэх” үндсэн зорилгын хүрээнд Нийтлэг үйлчилгээний газар – Нэг” ОНӨААТҮГ үүсгэн байгуулагдсан. Манай байгууллага нь Монгол улсын үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төсвийн тухай, Компанийн тухай, Хөдөлмөрийн тухай, Хог хаягдлын тухай, Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэл дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн зорилт, захирамж, бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон үйл ажиллагаагаа явуулдаг.

БЗДНийтлэг үйлчилгээний газар – НэгОНӨААТҮГ нь хариуцсан хороодын хог хаягдлын менежментийг хэрэгжүүлж, хог хаягдлыг цуглуулж тээвэрлэх үйлчилгээ үзүүлэн хуваарьт байршлын нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий Орон нутгийн төсвөөс санхүүждэг аж ахуйн тооцоотой Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар юм. Дүүргийн Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газар – Нэг ОНӨААТҮГ нь дараах орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: газрын дарга, ерөнхий менежер 1,  нягтлан бодогч 1, нярав-1, авто баазын ерөнхий инженер –1 хогны төлбөр хураамжийн байцаагч 5,  манаач 3, жолооч 11 ачигч 20, зам талбайн хэлтсийн дарга 1, зам талбайн үйлчлэгч 18 нийт 63 албан хаагч байгууллагын хэвийн үйл ажиллагааг ханган үйл ажиллагаа явуулж байна.

Манай байгууллага нь БЗДийн 2, 4, 5, 7, 21, 27-р хороодыг хариуцан ажилладаг бөгөөд хороодын засаг дарга нартай харилцан уялдаа холбоотой ажиллан, хог ачилтын графикийг сар бүр гарган ажилласны үр дүнд ачилтын давтамж тогтмолжиж, иргэдээс ирэх гомдол санал эрс буурсан. Шинээр айл өрх, албан байгууллагуудын судалгааг гаргаж хогийг ачиж тээвэрлэх журмын дагуу шинэчилсэн гэрээ хийн, мөн дүүргийн нутаг дэвсгэрдэх төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага нийт 750–аад аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ хийн хамтран ажиллаж байна.

Мөн манай байгууллагын тээвэр үйлчилгээний хэлтэс нь техник, аж ахуйн холбогдолтой бүхий л асуудлыг хариуцан ачигч жолооч болон бусад ажиллагсдын ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцлөөр хангаж, өдөр тутам хог тээвэрт ажиллаж буй жолооч, ачигч нарт хөдөлмөр аюулгүй ажиллагааны заавар журмыг танилцуулж тэдгээрийн ажлын гүйцэтгэлд хяналт тавин ажилладаг хэлтэс юм.

НҮГ-1 вэб хуудас

НҮГ-1 facebook хаяг