НҮГ-2

2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс “Нийтлэг үйлчилгээний газар” нь Баянзүрх Дүүргийн Засаг Даргын 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/318 дугаар захирамжаар 4 бүс болон “Нийтлэг үйлчилгээний газар – НЭГ, ХОЁР, ГУРАВ, ДӨРӨВ “Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газар болон өөрчлөн байгуулагдсан. Манай газар орон сууцны 6 хороо /1, 3, 6, 15, 18, 25-р хороо/, холимог 3 хороо /13, 14, 25-р хороо/, нийт 9 хороог хариуцан хог тээврийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байна.
Тус “Нийтлэг үйлчилгээний газар – 2” нь одоогийн байдлаар газрын дарга 1,хүний нөөцийн мэргэжилтэн 1 нягтлан бодогч 1, нярав-1 , автобаазын инженер -1 ерөнхий менежер 1,үйлчлэгч 1, байцаагч 6, манаач 3, жолооч 18, ачигч 25,зам талбайн үйлчлэгч 14,байшин хорооны үйлчлэгч 5,хэсгийн дарга 1, нийт 79 албан хаагч байгууллагын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

Манай байгууллага нь Монгол улсын “Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай”, “Ариун цэврийн тухай” хууль болон холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, иргэдийн ая тухтай цэвэр цэмцгэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж байна.
Баянзүрх дүүрэг нь нийслэлийн төв хэсэгт байрладаг, хүн амын нягтаршил ихтэй, үүнийгээ дагаад аж ахуйн нэгж, байгууллага, үйлчилгээний газрууд олноор үйл ажиллагаа явуулдаг ихээхэн онцлогтой дүүрэг юм. Мөн жилээс жилд аж ахуйн нэгж, байгууллагын тоо өсч тэдгээрээс гарах хог хаягдлын хэмжээ давхар нэмэгдэж байна.
Энэхүү өсөн нэмэгдэж буй хог хаягдлыг хэвийн хэмжээнд барих, бууруулах, мөн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг тогтмол стандартын дагуу гүйцэтгэхэд “Нийтлэг үйлчилгээний газар-2”ОНӨААТҮГ-ын өдөр тутмын үйл ажиллагаа чиглэгддэг.
Байгууллагын үйл ажиллагааг тоймловол:
– Хог хаягдлын хураамжийн гэрээ байгуулах, хураамжийг төвлөрүүлэх,
– Хог хаягдлын тээвэрлэлт, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг гүйцэтгэх,
– Нийтийн эзэмшлийн зам дагуух хайс, хашлага, сандал, хогийн савыг цэвэр үзэмжтэй байлгах
– Орон сууцны дундах болон хүн амын төвлөрөл ихтэй газарт үүсдэг байсан ил задгай хог хаягдлын цэгүүдэд зориулалтын цэг байршуулах, хог хаягдлыг тогтмол тээвэрлэх
– Нийслэл,дүүргээс өгсөн чиглэл, үүрэг даалгавар, бусад ажилд идэвхийлэн оролцох,
– Хариуцсан нутаг дэвсгэрийнхээ хорооллын дундах цэвэрлэгээ үйлчилгээг гүйцэтгэх,
– Машин техникийн засвар үйлчилгээг тогтмол хийж, хэвийн ажиллах нөхцөлөөр хангах,
– Дүүргийн Засаг Даргын Тамгын Газар болон бусад хэлтэс албадаас зарласан аян, олон нийтийн ажилд идэвхтэй оролцон ажиллаж байна.
Цаашид өмнөх туршлага дээрээ тулгуурлан үйл ажиллагааны цар хүрээгээ өргөтгөн илүү амжилттай ажиллах боломж бүрэн дүүрэн байна.

НҮГ-2 вэб хуудас

НҮГ-2 facebook хаяг