Санхүү, төрийн сангийн хэлтэс

Санхүү, төрийн сангийн хэлтэс

Алсын хараа:

Дүүргийн эдийн засгийн бодлого, засаг даргын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртэй уялдуулан үйл ажиллагааг орлогоороо зарлагаа нөхөн бие даан санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг бий болгон ажиллах, хөрөнгийн нөөцийг бүрдүүлэх арга замыг судалж хэрэгжүүлснээр хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлэх, төсвийн хөрөнгийг зүй зохистой байршуулж, улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг үе шаттайгаар бүрэн нэвтрүүлж, дүүрэг нийгэм эдийн засгийн хувьд бие даасан хараат бус болохыг эрхэмлэнэ.

Эрхэм зорилго:

Дүүргийн эдийн засаг, нийгмийн үйл ажиллагааг бүхий л салбарын хүрээнд хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх, төсвийн хөрөнгийг зөв зохистой зарцуулахад бүртгэлээр тавих хяналтыг өндөржүүлж, төрийн сангийн шуурхай үйлчилгээг бий болгож санхүүгийн үр дүнгийн тайлагналыг ил тод болгоход Санхүү, төрийн сангийн хэлтсийн эрхэм зорилго оршино.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг бүрэн нэвтрүүлж, бүртгэлээр тавих хяналтыг өндөржүүлэх
  • Татварын орлогын бааз суурийгөргөжүүлж, орлого бүрдүүлэх арга хэлбэрийг оновчтой болгох замаар орон нутгийн төсвийн орлогыг бүрэн бүрдүүлэх.
  • Засгын газрын Нягтлан бодох бүртгэлийн шинэчлэлийг хэрэгжүүлж, төсвийн төлөвлөлтийг дунд хугацаагаар болон хөтөлбөр арга хэмжээгээр төлөвлөж, үр дүнг тооцон санхүүжүүлэх.
  • Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих, төрийн сангийн гүйлгээг цахим системээр гүйцэтгэх
  • Санхүүгийн ажилчдын мэргэжлийн  мэдлэг, урчадварыг нэмэгдүүлж, тэднийг хөгжүүлэх , давтан сургах
Санхүү, төрийн сангийн хэлтэс
Хэлтсийн дарга Ц.Өсөхбаяр №202/261008
Ерөнхий нягтлан бодогч О.Бурмаа №203/261648
Бүртгэлийн мэргэжилтэн Гэрээт №220/267320
Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Д.Сарантуяа №220/267012
Зарлага хариуцсан төсвийн мэргэжилтэн Д.Батхорол №209/264081
Салбар хариуцсан төсвийн мэргэжилтэн Ц.Даланзул №209/264081
Санхүүжилт хариуцсан мэргэжилтэн Б.Мягмарсүрэн №209/264081
Сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн Ж.Уянга №203/261648
Төлбөр тооцооны ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг №208/267077
Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн Г.Ганцэцэг №208/263361
Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн Ц.Баасанжаргал №208/263361
Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн Ц.Алтанцацрал №208/267090