Үйл явдалЦаг үе

НИЙТ ХАЛДВАРЫН ТОХИОЛДЛЫН 35-40 ХУВИЙГ ХҮҮХЭД ЭЗЭЛЖ БАЙНА

Өнөөдөр Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шуурай штабын ээлжит хурал боллоо. Хурлын эхэнд цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ажлын явц, үүсч болзошгүй үер усны аюулын үед Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын, НҮГ-уудын техник, хүч хүчний бэлэн байдал мөн хороодын Коронавирус/Ковид-19/-ын нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонслоо.

ЭМТ-ийн дарга Д.Тамир: “31-50 насны өвчлөл илүү өндөр байгаа ч нийт халдварын тохиолдлын 35-40 хувийг хүүхдүүд эзэлж байна. Дархлаажуулалттай холбоотойгоор хүүхдүүд халдварт өртөх эрсдэл өндөр байгаа нь санаа зовоож байна” гэлээ.

Одоогийн байдлаар дархлаажуулалтанд хамрагдвал зохих иргэдийн  анхан тунд 88.8, давтан тунд 97.4 хувь хамрагдаад байна. Мөн хурлын үеэр 21 дугаар хороонд байрлах 50 ортой эмнэлгийг 8  сард ашиглалтанд оруулах талаар хэлсэн юм.

Харин үүсч болзошгүй үер усны аюулын үед Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв болон НҮГ-ууд 47 автомашин, 213  хүний нөөцтэйгөөр бэлтгэл ажлыг хангаж, иргэдэд сэрэмжлүүлэг өгч ажилласан талаар дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ мэдээлсэн юм.

Хурлын төгсгөлд Засаг даргын зөвлөх, Шуурхай штабын дарга Б.Эрдэнэбаяр Эрүүл мэндийн төвд НОК, УОК-т хүний нөөцийн асуудлаар албан бичиг хүргүүлэх, хороодын Засаг дарга нар болон НҮГ-ууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж хогны асуудалд анхаарч ажиллах чиглэлийг өглөө.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Үйл явдал

Хотын стандартыг хэрэгжүүлэх талаар уулзалт боллоо

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй...

Үйл явдал

Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

“Эх орны минь тусгаар тогтнол, батлан хамгаалах үүрэг бидэнд ирж байна гэж...

Үйл явдал

2024 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө орсон цаснаар зам талбайн арчилгаа цэвэрлэгээнд

“Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Грийн электриз инженеринг лед” ХХК, “Чингэлтэй ТҮК”...

Үйл явдал

Баянзүрх дүүрэг 2024 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарлалаа

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XV дугаар хуралдаан болж өндөрлөлөө. Хурлаар нийтдээ...