Үйл явдалЦаг үе

ААН-үүд хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилан ялгаж хэвшинэ

Хог хаягдлыг төвлөрсөн суурин зах, худалдааны газруудад ангилан ялгаж ашиглах асуудал өнөөдрийн нийгэмд зайлшгүй тулгараад байгаа асуудлын нэг мөн.

Дүүргийн хэмжээнд худалдааны салбарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй 1000 гаруй ААН, иргэд бизнес эрхэлж байна. Тэгвэл өнөөдөр Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс Худалдааны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг томоохон зах, худалдааны төвийн ажилтнуудад “Холивол хог, ангилвал баялаг” уриан дор хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилан ялгах уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Манай дүүргийн хувьд томоохон зах худалдааны төвүүд байрладаг онцлогтой. Дахин боловсруулах үйлдвэрүүд ажиллахгүй байгаатай холбоотойгоор картон цаас, хог хаягдлууд ил задгай хаягдсаар байна. Гэсэн хэдий ч бусад дахивар нөөц дээрээ төвлөрч шил хуванцар, гяргар уут, лаазаа ангилан ялгаж хэвших хэрэгтэй байгаа юм.

Уулзалт зөвлөгөөний үр дүнд ААН, иргэд энэ сарын 20-ны өдрөөс хог ангилах зориулалт бүхий хогийн савыг гаднаа байршуулж, 8 дугаар сарын 30–аас хогоо ангилж ачуулах шийдвэрт хүрлээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Үйл явдал

Хотын стандартыг хэрэгжүүлэх талаар уулзалт боллоо

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй...

Үйл явдал

Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

“Эх орны минь тусгаар тогтнол, батлан хамгаалах үүрэг бидэнд ирж байна гэж...

Үйл явдал

2024 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө орсон цаснаар зам талбайн арчилгаа цэвэрлэгээнд

“Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Грийн электриз инженеринг лед” ХХК, “Чингэлтэй ТҮК”...

Үйл явдал

Баянзүрх дүүрэг 2024 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарлалаа

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XV дугаар хуралдаан болж өндөрлөлөө. Хурлаар нийтдээ...