ah

Н.БАЯРМӨНХ: ДҮҮРЭГ ОРОН НУТАГ ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭЭ БҮХ ТАЛААР НЬ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

Админ
2021/11/12

Баянзүрх дүүргийн хэмжээнд Да хүрээ, Өгөөмөр захуудыг дагасан Вьетнам авто засварын газрууд олон байдаг. Тэдгээр үйл ажиллагаа явуулдаг газруудын стандартын шаардлага хангуулах, ажиллаж, амьдарч буй орчноо сүйтгэхгүй байж тохижуулах шаардлагатай талаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох удирдлагууд ажиллаж, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.

Тэгвэл өнөөдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын хэлтэс, татварын хэлтэс холбогдох удирдлагууд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Вьетнам засварын Монгол талын эзэдтэй уулзаж холбогдох хууль тогтоомжийг танилцуулж хамтран ажиллах, зөвлөгөө зөвлөмж хүргэлээ. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ

“Дүүрэг орон нутаг иргэд, аж ахуй нэгжүүдийг бүх талаар нь дэмжиж ажиллана. Цар тахлын хүнд үед нэг ч гэсэн иргэнээ бизнестэй байлгаж орлоготой болгох тал дээр анхаарч бодлого барьж байгаа. Харин аж ахуй нэгжүүд та бүхэн сэтгэл гаргаж, ажиллаж, амьдарч байгаа газрынхаа ойр орчимд хөрөнгө оруулж, тохижилт хийгээрэй. Мөн хууль, стандартаа ягштал мөрдөж хамтран ажиллаарай” гэлээ.

Цаашид үйл ажиллагаа нь зөрчилтэй, стандарт мөрдөхгүй байгаа Вьетнам авто засварын газруудад “Байгаль орчны багц хууль”, “Хог хаягдлын тухай хууль”, “Татварын ерөнхий хууль”, “Авто үйлчилгээний стандарт” зэргийг хангуулж, дүүрэг орон нутаг хяналт тавьж ажиллана.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 83.97.23.90
    2021/12/15

    ЭНЭ БОЛ ҮХЭР ЭНХБОЛД ГАЗАРЫН НАЙМААЧИН ЛЛЛРЫН ГАР ХӨЛ ӨОЛЖ ЯВСАН ХҮН HOLYWOOD -НЭРТЭЙ БААР АЖИЛУУЛАЖ ГАЗАР ЗАР ХӨРӨНГӨЖИСӨН ӨӨДГҮЙ ПИЗЗДААА НАЙЗ 2005-10 ҮЕД ЛАВ БЗ-ГАЗАР АЛБАНЫ ДАРГА НИЙЛЭЖ ИХ ГАЗАР ЗАРСАН ХАНАХГҮЙ ОДОО БЗ-ДҮҮРЭГ ОРООД ИРСЭН БАЙГАА ЧАМАЙГ ХАР БАЙГАА ШҮҮ БАЯРАА ГАЗАР ХӨРӨНГӨЖЖӨ НАЙЗ НАРАА МАРТСАН ӨӨДГҮЙ ЭРДЭЭЭ ШУНАЛ ХҮРГЭН АХ ШИГЭЭ НЭГ АЧИНАА ШҮҮ БАЯРАА

    Хариулах
  • 83.97.23.90
    2021/12/15

    ЭНЭ БОЛ ҮХЭР ЭНХБОЛД ГАЗАРЫН НАЙМААЧИН ЛЛЛРЫН ГАР ХӨЛ ӨОЛЖ ЯВСАН ХҮН HOLYWOOD -НЭРТЭЙ БААР АЖИЛУУЛАЖ ГАЗАР ЗАР ХӨРӨНГӨЖИСӨН ӨӨДГҮЙ ПИЗЗДААА НАЙЗ 2005-10 ҮЕД ЛАВ БЗ-ГАЗАР АЛБАНЫ ДАРГА НИЙЛЭЖ ИХ ГАЗАР ЗАРСАН ХАНАХГҮЙ ОДОО БЗ-ДҮҮРЭГ ОРООД ИРСЭН БАЙГАА ЧАМАЙГ ХАР БАЙГАА ШҮҮ БАЯРАА ГАЗАР ХӨРӨНГӨЖЖӨ НАЙЗ НАРАА МАРТСАН ӨӨДГҮЙ ЭРДЭЭЭ ШУНАЛ ХҮРГЭН АХ ШИГЭЭ НЭГ АЧИНАА ШҮҮ БАЯРАА

    Хариулах